Хувьцаа ашигтай гэдэгт иргэд итгэлтэй байна

www.Mongolianeconomy.mn цахим хуудас уншигчдынхаа дунд “Эрдэнэс Тавантолгой”-хувьцаат компаниас иргэн бүрт олгож буй 1072 ширхэг хувьцаа үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаа эсэх талаар санал асуулга явуулж, дүнгээ гаргалаа. Саналаа өгсөн уншигчдын 50.0 хувь нь итгэлтэй байна гэж хариулсан бол 44.4 хувь нь итгэл муутай байгаагаа илэрхийлжээ. Харин 5.6 хувь нь хувьцааны талаарх ойлголт муутай байгаагаа илэрхийлжээ. Ингээд уншигчдын саналыг хүргэе.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрт хүртээх 1072 ширхэг хувьцаа ирээдүйд танд үр өгөөж өгнө гэдэгт итгэлтэй байна уу?


50.0%

- Итгэлтэй байна

44.4%

- Тийм ч итгэлтэй биш байна

5.6%

- Хувьцааны талаарх ойлголт хангалттай алга