Хэлгүй ч олон хэлээр ярих боломжтой боллоо

Та өөрийгөө Хятад, Франц гээд аль ч орны хэлээр чөлөөтэй, цэвэрхэн ярьж байна гэж төсөөлж байсан уу? Тэгвэл Майкрософт корпорациас таны ярисныг таны өөрийн дуу хоолойгоор орчуулах толийг зохион бүтээсэн байна. Бид XXII зуунд гарах Star Trek-ийн олон хэлнээс орчуулан ярьдаг толийг хүлээх шаардлагагүй ч байж болох юм хэмээн Майкрософт компанийн судалгааны ахлах ажилтан Рик Ашид энэ сарын 8-нд өөрийн блогтоо нийтэлжээ. Энэхүү Майкрософтын орчуулах программ багагүй алдаа гаргадаг ч өмнөх программуудаас нэлээд сайжирсан хэмээжээ.

Рашид уг бүтээлээ аравдугаар сарын 25-нд Хятадын Тяньжиньд болсон хуралдааны үеэр танилцуулсан бөгөөд өөрийн хэлсэн үгээ Хятадын мандарин хэл рүү орчуулж үзүүлжээ. Хоолойных нь өнгө Рашидынхаас бага зэрэг өөр байсан ч ерөнхий дуугаралт нь төстэй байсан байна. Программын хамгийн том сорилт нь үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл. Үнэндээ анх компьютер зохион бүтээсэн цагаас л программистууд энэ асуудал дээр ажилласан бөгөөд Америкийн банкуудын ашигладаг автомат системүүд нь (дансны дугаараа хэлнэ үү эсвэд дугаараа оруулна уу гэх) үүний үр дүнгийн нэг юм. Эдгээр системийн хувьд дуу хоолой танигч нь цифрүүд болон шилжүүлэг хийх, банкны ажлын цаг зэрэг зарим цэсний сонголтыг ойлгоход л хангалттай байдаг.

Чөлөөтэй ярьж байгаа үед компьютер түүнийг ойлгоход маш хэцүү бөгөөд 75-80 хувийг нь ойлгодоггүй байжээ. Deep Neural Networks буюу хүний эд эс, амьтны тархи хоёрын хоорондын холбоотой төстэй үйлдэл үзүүлдэг компьютерийн процессоруудын хоорондын сүлжээг ашиглан Майкрософтийн судлаачид тус хувийг бууруулах тал дээр ажилласаар иржээ.Майкрософтын уг дуу хоолой танигч нь ярианы 86-88 хувийг зөв ойлгодог аж. “Уг программ нь хэрэглэгчийн англи хэл дээрх өгүүлбэрийг тодорхойлсны дараа Хятад хэл дээрх дүйцэх үгийг нь олоод дүрмийн дагуу эвлүүлж хэлдэг юм” хэмээн Рашид тайлбарлажээ.