Хэрэглэгчдэдээ технологийн дэвшилтэй хөл нийлүүлэх боломжийг олгохоор зорин ажиллана

Цахим шилжилт нь удаан явагддаг процесс. Ази номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгчдийн бараг тал нь буюу 46 хувь нь ойрын таван жилд байнгын өөрчлөгдөж буй хэрэглэгчийн хэрэгцээг хангаж ажиллана гэдэгтээ итгэлтэй бус байгаа бөгөөд гуравны нэг буюу 35 хувь нь өөрчлөлт, шинэчлэлтээс хоцрогдохвий гэсэн айдастай байдгаа илэрхийлсэн судалгаа байдаг.


Тэгвэл цахим шилжилтэд амжилттай ажиллаж, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг Монголынхоо хэрэглэгчдэд олгох зорилгоор “Dell EMC” компаниас “Dell Dell EMC Symposium 2019” арга хэмжээг гуравдугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Dell EMC-ийн Монгол дахь тэргүүн түнш "Саммит Компьютер Технологи" компани http://www.summit.mn/, албан ёсны түнш “Ай Ти Зон” компаниуд хамтран зохион байгуулж, Монголын мэдээллийн технологийн салбарын 300 орчим зочид төлөөлөгчид оролцлоо.


Уг арга хэмжээнд Dell EMC компанийн Азийн бүс хариуцсан захирал Анотай Веттаяком технологийн зөвлөхүүдийнхээ хамт хүрэлцэн ирж, Digital Transformation, Workforce Transformation зэрэг цахим шилжилтийн үед бизнесийн найдвартай үйл ажиллагааг хангах технологийн шийдэл, ажиллах хүчний шинэчлэлтүүдийн талаар онцлох илтгэлүүдээ танилцуулсан юм. Түүнчлэн Dell EMC компаниас зах зээлд танилцуулаад удаагүй Hyper-Converged Infrastructure, Data Protection зэрэг шийдлийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг өгч, демо үзүүлэн дээр турших боломжийг нийт зочиддоо олгосон.