Хэцүү хэсэг

B Shurenchimeg
2022-05-26 09:00:24
Ангилал: Нийгэм

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хоосон амлалт бус бодит ажил шаардлагатай.

Кэтрин Брахич Хүрээлэн Ббуй орчин хариуцсан редактор, The Economist

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулган бүрийн дараа уур амьсгалын бодлогын эрч хүч намждаг нь уламжлал болжээ. Ийм үзэгдэл өмнө нь сүр дуулиан болж, бараг хэрэгжих боломжгүй гэмээр хүлээлт үүсгэдэг жил бүрийн дээд хэмжээний чуулганы дараа илүү тод ажиглагддаг. Яг ийм явдал 2010 онд болсон. Копенхагенд болсон гутамшигт COP15 арга хэмжээний үеэр уур амьсгалын тухай дэлхийн шинэ гэрээг амласан боловч тэдгээр амлалтуудаа хойшлуулсан.

Глазго хотод 2021 оны арванэгдүгээр сард болсон COР26-ын дараа юу болсноос үл хамаарч 2022 онд юуг ч хойшлуулах эрх байхгүй. 2022 оны эхний гурван сард багтан уур амьсгал судлалын хоёр чухал тайланг Intergovernmental Panel on Climate Change гаргана. Үүнд уур амьсгалын өөрчлөлтөд нийгмийн эмзэг бүлэг, экосистемүүд хэрхэн өртөж байгаа тухай хамгийн сүүлийн үеийн судалгааны дүн мөн хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад шаардлагатай арга хэмжээ зэргийг нарийн тусгана.

Уг хоёр тайлан Глазгод танилцуулсан үндэсний уур амьсгалын зорилтуудыг үндэсний бодлоготой нь уяж өгөх нэн шаардлагатай гэдгийг онцолно. Эхний тайланд уур амьсгалын өөрчлөлт баян болон ядуу орнуудад хэр их нөлөөлж байгааг нарийвчлан тусгана. 2015 оны Парисын гэрээний хамгийн том амбицтай зорилтын дагуу дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1,5 хэмээс хэтрүүлэхгүй барих нь ямар чухал болохыг эл тайлан онцолно. Үүнд хүрэх ямар хэцүү гэдгийг хоёр дах тайлан харуулах болов уу.

Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлахын тулд хүлэмжийн хийн ялгарлыг богино хугацаанд, бодитоор бууруулна гэдэг нь хүнээс үүдэлтэй хаягдал ирээдүйд 400-450 тэрбум тонноос хэтэрч болохгүйг хэлж байгаа юм.

Энэ нь одоогийн хэмжүүрээр 10 жилийн хаягдалтай тэнцэнэ. Харамсалтай нь Глазгод өгсөн амлалтууд дээрх зорилтыг биелүүлэхэд хангалтгүй…

 

 

 

Үргэлжлэлийг “Дэлхий 2022” сэтгүүлээс

“Дэлхий 2022” сэтгүүлийн үнэ 44,000₮
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7011-5477, 9409-2904 дугаараас авна уу.

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg