Хятадыг хямрааж дэлхийг доргиох нь ээ

Европын хямрал дордвол Хятадын эдийн засгийн үзүүлэлт одоо байгаагаасаа хоёр дахин буурах гэнэ. Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засгийн “цаг агаарыг” тогтмол хянаж байдаг. Тэдний гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр манай урд хөршийн эдийн засгийн өсөлт энэ жил 8,2 хувь байна гэсэн хүлээлттэй байсан боловч дөрвөн хувиар буурах хандлага байгаа аж.

Өнгөрсөн нэгдүгээр сард Олон улсын валютын сангаас гаргасан сэрэмжлүүлэг ч тэр еврогийн эзэнт гүрэн нуран унавал дэлхийн эдийн засаг дагаад давайлзана гэдгийг батлан хэлсээр байна. Хятадын ерөнхий сайд Вень Зябао хэлэхдээ түүний Засгийн газар өрийн хямрал нүүрлэсэн одоогийн цаг үетэйгээ зохицсон бодлого явуулж дотоодын хөрөнгийн зах зээл дэх галыг унтрааж, эдийн засгийн өсөлтөө дэмжихийг хичээж байгаа тухай дахин давтан мэдэгдсээр байгаа билээ.

Олон улсын валютын сангийн зөвлөснөөр Хятадын засгийн газар хэдийгээр гадаадаас ирэх гэнэтийн бэлгийг хэрхэн хүлээж авах тал дээр санхүүгийн гарцуудыг ашиглаж байгаа ч цохилтын хүчийг бууруулахын тулд ДНБ-ий гурван хувьтай тэнцэх хэмжээний татварыг хөнгөлөх хэрэгтэй гэнэ.

Блүүмберг агентлагийн ойрын үед мэдээлсэн хамгийн өөдрөг үзүүлэлт болох АНУ-ын 243000 хүн өнгөрөгч сард шинээр ажилтай болсон тухай мэдээлэл энэ сарын 3-нд цацагдсан даруй Азийн хувьцааны үзүүлэлт огцом өсчээ. Өчигдөр Токиогийн цагаар 18:48 цагийн байдлаар Ази Номхон далайн үзүүлэлт 0,4 хувиар ахисан байна.