Хятадын гадаад худалдаа буурав

Арваннэгдүгээр сард гаргасан урьдчилсан тооцоогоор Хятадын экспорт хангалттай хэмжээнд хүрч өсөөгүй байна. Энэ нь дотоод дахь худалдан авалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатайг харуулсан юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, жижиглэнгийн худалдааны хэмжээ тооцооллоос давсан үзүүлэлттэй гарсныг өчигдөр мэдээлжээ. Харин өнөөдөр далайн чанад дахь тээвэрлэлт жилийн эхэн үетэй харьцуулахад 2.9 хувиар өссөн бол импортын хэмжээ өөрчлөгдөөгүй байна хэмээн БНХАУ-ын Гаалийн албанаас мэдээлжээ.

Ши Жинпин тэргүүнтэй Коммунист намын удирдлагууд дэлхийн хоёрдагч том эдийн засаг дахь өсөлтийг хадгалж үлдэхийн тулд экпортод хэт найдахаа болих хэрэгтэй болоод байна.

IHS Global Insight-ийн Бээжин дэх салбарын шинжээч Рэн Шианфан “Ши болон намын нөхөд нь эдийн засгийн өсөлтөө илүү тогтвортой болгохын тулд дотоод дахь худалдан авалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэв.