Хятадын гадаад худалдаа буурлаа

Энэ сарын 12-ны өдөр Дэлхийн худалдааны байгууллага /WTO/ -аас дэлхийн улсуудын өнгөрсөн жилд хийсэн гадаад худалдааны ерөнхий дүнг гаргалаа. Судалгааны дүнгээс харвал гадаадын болоод дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр Хятад улсын экспорт болоод импортын хэмжээ буурсан үзүүлэлттэй гарчээ.

Ингэснээр дөрвөн жилийн дараа Хятад улс АНУ-ын ард бичигдэж байна. Тодруулбал, тус улсын экспортын хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад найман хувиар буурч хоёр их наяд 980 тэрбум ам.долларт хүрчээ. Шалтгаан нь бусад хөгжиж буй орнуудын эдийн засгийн хурд саарсантай холбоотой аж. Харин импортын хэмжээ таван хувиар буурч нэг их наяд 587 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Импортын хэмжээ буурсан нь гадаад улсуудын эдийн засгийн өсөлт зогссон. Мөн Хятад улсын эдийн засаг сайнгүй байгаатай холбоотой. Дэлхийн худалдааны байгууллага энэ жил дэлхийн гадаад худалдаа 2.5 хувиар өснө гэж тооцоолж буй. Гэсэн хэдий ч АНУ-ын ерөнхийлөгч Трампын засгийн газрын барьж буй бодлого болоод Англи улс Европын холбоог орхих зэрэг улс төрийн шинжтэй үйлдлүүд дэлхийн гадаад худалдааны эргэлтэд муугаар нөлөөлөхийг ч үгүйсгэсэнгүй.

Эх сурвалж: NHK news