​Хятадын дэлхий ба ...


Mongolian Economy 134 дэх дугаараа уншигчдынхаа гарт хүргэлээ.

Энэ дугаарт онцолж буй сэдэв маань “Хятад”. Дэлхийн хамгийн хүчирхэг удирдагч гэж Доналд Трамп хүртэл хүлээн зөвшөөрсөн Си Зиньпин ХКН-ын 29 дүгээр их хурлыг нээж ямар үг хэлэв, Хятад ирэх таван жилд олон улсын эдийн засагт харилцаанд ямар байр суурь эзлэх вэ, Си БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа сонгогдсон анхны дарга болох боломжтой юу зэрэг асуудлыг шинэ дугаартаа онцлон хөндлөө. Мөн хятад судлаач Ц.Сүрэвжав гуайтай хийсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Мөн энэ дугаарын Примиум зочноор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Түмэнцогт уригдан оролцлоо. Таван толгой, Оюу толгой, Шивээ-Овоо зэрэг стратегийн төслүүд монголчуудад хэрхэн өгөөж өгөх вэ, Эрдэнэс Монгол ирээдүйд Монгол Улс болон олон улсад ямар байр суурьтай компани байх вэ зэрэг олон сонирхолтой сэдвийг хөндөн ярилцав.

Түүнчлэн агаарын бохирдолтой төр хэрхэн тэмцэж буйг, түүнд төсөвлөсөн мөнгө юунд зарцуулагддагийг бид сонирхлоо. Хөрөнгө хүчээ зөв зүйлд зарцуулж буй эсэхийг уншигч та өөрөө дүгнэнэ биз ээ.

Эдгээрээс гадна, ядууралтай тэмцэхэд юунд анхаарах ёстой вэ, үндсэн хуулийн өөрчлөлт ба эрх мэдлийн дахин хуваарилалтаар юуг өөрчлөх хэрэгтэй вэ, бизнесийн орчны судалгааны үр дүн ямар гарсан бэ зэрэг асуултад хариулт олохыг хичээлээ.

Манай Япон дахь чөлөөт сэтгүүлч О.Канако яагаад жуулчид Хоккайдогийн өвлийг үзэх гэж зорьдогийг өгүүлсэн бол сэтгүүлч Г.Даваадоржийн Гүрж улсаас бэлтгэсэн сурвалжлагыг “Томилолт” булангаас хүлээн авч уншаарай.