Хятадын кибр орон зайн хакер

Гаднын орнуудын Засгийн газар болон компаниуд өөрсдийнх нь сүлжээг бүслэн довтлох болсон Хятад хакеруудыг улсынхаа зэвсэгт хүчинтэй холбоо сүлбээтэй гэж удаан хугацаанд сэжиглэж буй. Хоёрдугаар сарын 19-нд “Мандаинт” хэмээх АНУ-ын цахим хамгаалалтын компани дээрх мэдээлэл үнэн болохыг харуулсан нотлох баримт дэлгэсэн байна. Зургаан жилийн мөрдлөгийн үр дүн болсон энэхүү тайланд “Агли Горилла”, “Супер Хард” зэрэг зохиомол нэр бүхий Хятадын хакер тус бүрийг мөшгисөн бөгөөд Хятадын ардын эрх чөлөөний армийн 61398 дугаар анги нэгтгэлийн голомт болох Шанхай хотын энгийн суурьшлын дүүрэгт байрлаж байгааг тодорхойлжээ. Уг тайланг Хятадын талаас эрс буруушаав. Харин АНУ-ын тал кибр ертөнц дэх худалдааны нууцын хулгайтай тэмцэх төлөвлөгөөг гаргаснаа хоёрдугаар сарын 20-нд олон нийтэд албан ёсоор зарлав.

“Мандаинт” компани нь Хятадын цэргийн 61398 дугаар анги нэгтгэлийн хакеруудыг АНУ голчилсон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зуу гаруй компанийн стратеги болон үйлдвэрлэлийн үйл явцаа хэлэлцэж, тэмдэглэсэн технологийн зураг, төслийг хулгайлсан гэж үзэж байгаа болно. Дээрх тайлан хохирогчдын нэрсийг дурдаагүй боловч АНУ-ын тагнуулуудад интернэт үйлчилгээ үзүүлдэг компаниудыг онилсон болох нь “Нью-Йорк Таймс”-аас гаргасан холбогдох мөрдлөгөөр нотлогдоод байна. Хятадын хакерууд мөн АНУ-ын Батлан хамгаалахын гэрээт байгууллагуудын хамгаалалтын систем рүү нэвтэрсэн байна. Хамгийн санаа зовоосон асуудал бол Хойд Америкийн төвлөрсөн шугам сүлжээ болон эрчим хүчний сүлжээг хариуцдаг нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудад тусламж үзүүлдэг нэгэн компанийн сүлжээ рүү довтолсон. Кибр орон зайн гэмт хэргийн хор уршгаар бизнест хэдэн тэрбум ам.долларын гарз хохирол учирдаг болохыг хэн ч мэддэггүй. Энэ төрлийн гэмт хэргийн тал дээр Хятад арай л дэндээд байгаа гэдэгт хүн бүр итгэхэд хүрээд байна.

АНУ кибр тагнуулын ертөнцөд буруугүй. Өөрөө ч хамгаалах талаасаа хангалттай ихийг хийдэг бөгөөд эдгээр үйл ажиллагаагаа үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд хийгдэх ёстой хууль ёсны үйлдэл хэмээн мэдэгдэж буй. Үүний зэрэгцээ кибр довтолгооны эсрэг тэмцэх дүрэм журмыг тогтооход “кибр зэвсэглэлд тогтоох хяналт”-аас хүн болгон хүртэж болох юм гэсэн санааг хөхиүлэн дэмжихэд илүү ихийг хийх ёстой.

“Мандаинт”-ын тайланд Хятадын үндэсний аюулгүй байдлын талаарх тодорхойлтод бүхэл бүтэн хулгайг хүртэл тусгагдсан гэжээ. Гэхдээ үүнээс суралцах нэгэн гашуун сургамж бол бүх компаниуд хамгаалалтаа яах аргагүй нэн тэргүүнд шинэчлэн сайжруулах явдал юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын Засгийн газар болон компаниудын хооронд мэдээлэл солилцох тал дээр илүү өндөр түвшинд хамтран ажиллах арга хэмжээ авч байгаа талаар олон нийтэд зарлалаа. Олон компаниуд хакерт өртөхөөс айж буйгаа мэдэгдсэн бөгөөд өөрсдийн үйлчлүүлэгчид болон хөрөнгө оруулагчдыг цочроох вий гэсэн айдаст автаад байна. Тэд хувийн эрх ашгийн үүднээс асуудлыг улам ил гаргаж тавих хэрэгтэй байгаа юм.

АНУ-ын зүгээс мөн төрийн санхүүжилттэй гэмт хэрэг байж боломгүй зүйл гэдгийг Хятадын талд тодорхой ойлгуулах шаардлагатай. Гэтэл өнөөг хүртэл АНУ-ын тал Хятадын албаны хүмүүстэй хаалттай хөшигний цаана Хятадын кибр хулгайн талаар хэлэлцэж, тэдэнд гомдоллоод байх шиг. Харин Хятадын талын энэхүү зүйд огт нийцэхгүй кибр довтолгооны талаар улам их нотолгоо гарч ирэх тусам улам ичгүүртэй болно гэдгийг авч үзэх хэрэгтэй юм.

Control, Alt, Delete

Хятадын шинэ тэргүүний хувьд суралцах зүйл бас бий. Ши Жинпин эрх мэдлийг гартаа авч байгаа нь Хятад улс реформ хийж, хууль журамд илүү хүндэтгэлтэй хандах ёстойг нөгөө талаараа санал болгож буй хэрэг. Түүний хэлж яриад байдаг зүйл нь үнэн эсэхийг харуулах алтан боломж түүний хувьд сая гарч ирсэн. Хятадын тал “Мандаинт”-ийн тайланг учир дутагдалтай, “техник талын нотолгоо” дутмаг гэж үзэж байна. Гэхдээ энэ бол боломжоо л алдаж буй хэрэг. Хэдийгээр буулт хийх нь Хятадын нууцлаг коммунист намын төрөлх араншингийн яг эсрэг боловч ноён Ши энэхүү кибр гэмт хэрэг төрийн санхүүжилттэй байгууллагаас үүдэлтэй бөгөөд түүний Засгийн газар энэ байдлыг хязгаарлах болно гэдгээ мэдэгдлээ. Хэрвээ тэрээр энэхүү мэдэгдлийг хийгээгүй байсан бол Хятад улсын талаар Барууныхны дунд дэлгэрсэн “Хятад аюул занал” гэсэн яриаг Хятадын талаас буруутгах үед ач холбогдол нь буурах байлаа. Түүнчлэн Хятадын компаниуд хилийн чанадад бизнес хийхэд бусад орны компаниуд сэжиг бүхий байдлаар харьцах болно. Хятад өөрийн хулгайн армиа эмхэлж, цэгцлэх ёстой.