Хятадын эдийн засаг удааширч буй баталгаа

Хятадын талаас гаргадаг албан ёсны үйлдвэрлэлийн захиалгын индекс 50.3 нэгжид хүрсэн нь өнгөрсөн найман сарын туршид үзүүлсэн уналттай харьцуулахад өссөн дүн ч төдийлэн сайн өндийгээгүй нь Хятадын үйлдвэрлэлийн хөдөлгүүр хүч алдаж байгааг илтгэж байна.
Захиалгын индекс тооцох аргачлалаар индекс 50 нэгжээс дээш гарвал үйлдвэрлэл тэлж байгааг илтгэдэг билээ.
Харин “НSBC” болон “Markit” гэсэн хувийн санхүүгийн томоохон байгууллагуудын тооцооллоор Хятадын үйлдвэрлэл эсрэгээрээ буурч 48 нэгж болсон нь өнгөрсөн долдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болж байна.
HSBC банкны ахлах эдийн засагч “ Гуравдугаар сарын захиалгын индекс Хятадын дотоод эрэлт сул байгааг илтгэлээ. Энэ нь тус улсын эхний улирлын ДНБ-ийн өсөлт энэ жилийн зорилтот 7.5 хувийн өсөлтөд хүрэхгүйгээр үл барам бууралттай гарах тэмдэг” гэв
Энэхүү үзүүлэлт гарч ирснээр эрх баригч, хөрөнгө оруулагч, шинжээчдийн зүгээс эмээж байсан Хятадын эдийн засаг саарч байгаа гэх түгшүүрийг тодотгож байна.
Энэ мэдээлэл гарсны дараахан Хонконгийн “Han Sen” болон Шанхайн “Composite” индекст бууралт ажиглагдаж эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян тус улсад эрсдэл болоод хүндрэлтэй нөхцөл байдлууд бий. Өрийн хэмжээ ихсэж, агаарын бохирдлын асуудал хүрээгээ тэлж буй нь Хятадын эдийн засгийн ирээдүйг манантуулж байна хэмээсэн билээ.