Хятадын өрсөлдөх чадвар Азид нэг байраар урагшилжээ

Хятад “Boao Forum for Asia” төрийн бус байгууллагын гаргадаг Ази тивийн өрсөлдөх чадварын тайланд 2012 онд аравдугаар байранд жагсаж бол өнгөрсөн жил урагшилж, ест оржээ.
Ийнхүү тус улс ахиц гаргахад нийгмийн үйлст тодорхой хүчин чармайлт үзүүлж, инновацийн чадавхи нь өсч байгаатай холбоотой гэж тайлан гаргагчид үзжээ.
Хятадын Засгийн газар сүүлийн жилүүдэд иргэддээ чиглэсэн тухайлбал, өвчин эмгэгийн тархалтыг хянаж, хязгаарлах, агаарын бохирдолтой тэмцэх, эрүүл мэнд болон ахуйн нөхцөл байдлыг сайжруулах, авилгалын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх тал дээр ихээхэн чармайлт гаргаж арга хэмжээн авч байгааг тус тайланд онцолжээ.
“Boao Forum for Asia” нь Азийн 37 орны эдийн засгийг өрсөлдөх чадвараар нь жагсаадаг бөгөөд Сингапур 2013 онд мөн л дахин тэргүүлсэн бол тус улсын араас Өмнөд Солонгос болон Хонконг орж байна.