Хятад, Япон, Солонгос эдийн засгаар түншилнэ

Хятад, Япон, Солонгосын эрх баригчид засгийн газрын бондоор дамжуулан хөрөнгө оруулалын хэмжээгээ харилцан дэмжихээр тохиролцлоо. Гаднаас учирч болох шоконд санхүүгийн зах зээлээ илүү бэлтгэлтэй, тэсвэртэй байлгахад чиглэгдсэн гурван улсын тохиролцоог мөнгөн дүнгээр илэрхийлбэл 15 их наяд ам. доллартай тэнцэх аж.

Хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хангах үүднээс хийсэн гэрээний Эдийн засгийн хүчирхэг гурвалын үр дүнд хөгжиж буй гэсэн нэршилд хамаарагддаг тэдний санхүүгийн зах зээл руу мөнгөн урсгал ус мэт урсан орж ирнэ хэмээн тэд төлөвлөж буй аж.

Бүс нутгийн гадна үүссэн ямар ч төрлийн хямралд эдийн засгийн хувьд татагдан орж болзошгүй Зүүн Азийн олонх орон Ази тивд 1997-1998 онд үүссэн хямралыг дахин амсахаас сэргийлж энэ төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ.