Хүнсний ногооны үнэ бууж, ургамлын тосных нэмэгджээ

“Хүчит шонхор” хүнсний зах дээр өргөн хэрэглээний барааны үнэ ямар байгаа талаар сурвалжиллаа. Хүнсээ цуглуулахаар зэхэж буй иргэддээ дуулгахад тус зах дээр хүнсний ногооны үнэ өмнөх сарынхаас 100-200 төгрөгөөр буурч, монгол төмс шуудайгаар нь авах бол кг нь 350 төгрөгөөр худалдаалж байна. Мах махан бүтээгдэхүүн болон сүү сүүн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сартай харьцуулахад харьцангуй тогтвортой байгаа ч ургамлын тосны үнэ 200-500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тус зах дээр худалдаалж буй өргөн хэрэглээний барааны үнээс танилцуулъя.

Хүнсний ногоо: /кг, төгрөгөөр/

Монгол төмс-500
Монгол лууван-600
Монгол манжин-600-800
Байцаа-500-600
Хятад Сонгино-900
________________________________________

Гурил: /кг, төгрөгөөр/

“Алтан тариа” дээд -800-850, 10 кг-8000 төгрөг, 25 кг-17500 төгрөг
“Улаанбаатар” I-10 кг-6500 төгрөг, 25 кг-15000 төгрөг
“Атар” I-650, 10 кг-6500 төгрөг, 25 кг-15000 төгрөг
Цагаан будаа-1300-1800
Элсэн чихэр-1500
________________________________________

Мах: /кг, төгрөгөөр/

Хонины мах ястай-6300-6800, цул-7300-7500
Ямааны мах ястай-5800, цул-6800-6900
Адууны мах ястай-3500-3800, цул-5000
Үхрийн мах ястай-6600-7100, цул-7500-9000
Тэмээний мах цул-6300
________________________________________

Сүү, сүүн бүтээгдэхүүн: /литр, төгрөгөөр/

Сүү-900, Элекстер 0,5 л-550
Тараг-1000
Ааруул чихэртэй-5000-6000, чихэргүй 3500-4000
Тогооны өрөм-5000-6000
Зөөхий-4000-4500
Монгол шар тос-8000
Монгол масло-5000
Цөцгий-4000
Бяслаг-4000

________________________________________

Ургамалын тос: /төгрөгөөр/

Sunny gold-2700
Кларина-2700
Олейна-3300
Золотая Семечка 5 л-13.000