Хөгжиж буй улсууд бүтээмжийн “хямрал”-д өртөж байна

Mongolian Economy Mongolian Economy
2020-02-07 14:32:11
Ангилал: Economist

Өнөөгийн инновацын хөгжил өнгөрсөнүеийнхээс илүү байж чадах уу? Нордвестерн их сургуулийн Роберт Гордоннарын эдийн засагчийн үзэж буйгаар жолоочгүй машин, 3D хэвлэгч зэрэг нь Аж үйлдвэрийн өмнөх хувьсгалуудын үр шим, өгөөжтэй харьцуулахад ач холбогдлын хувьд шалихгүй зүйл ажээ. Тиймч учраас эдийн засагчдын үзэж буйгаар АНУ-дбүтээмжийн хямрал зогсолтгүй үргэлжилж, баян улсуудад санхүүгийн хямрал гүнзгийрч байгаа аж.

Харин бусад улсад байдал ямар байна вэ? Онол ёсоор бол хөгжиж буй орнууд технологийн хөгжил дэвшлээр баян улсуудаас хол хоцордог. Гэвч тэдэнд нэг давуу тал бий нь өмнөх нээлт, инновацыг бүрэн дүүрэн ашиглах боломж юм. Ийм орнуудын эдийн засгийн хөгжил, ДНБ-ийн өсөлт нь шинийг бүтээх бус хэр сайн хуулбарлаж, дуурайхаас илүү шалтгаалдаг. Иргэдийн дийлэнх нь скүүтэр, дугуй унадаг улсын хувьд Теслагийн дараачийн загвар хугацаандаа хүргэгдэх эсэхэд санаа зовохгүй нь лав.

Гэсэн ч хөгжингүй орнууд ч бүтээмжийн хямралд өртөөд байна. Дэлхийн банкны шинэ судалгаанаас үзвэл эл хямрал сүүлийн дөрвөн арванд тохиож буй хамгийн “гүнзгий, удаан, өргөн цар хүрээтэй” болоод байна. Бүтээмжийн өсөлт эрчээ алдсанаас хөгжиж буй орнуудыннэг ажилтанд ногдох ДНБ-ий хэмжээ байх ёстой хэмжээнээс даруй 14 хувиар бага байна.

Хөгжиж буй орнууд баян улсуудын санааг зовоосон “урт хугацааны зогсонги” байдалд ямар нэг байдлаар өртөж эхэлснийг “Олон улсын санхүүгийн институт” тинк-танк үзэж  байгаа юм. Хөгжиж буй зах зээл нь өөрчлөмтгий шинж болон эрч хүчийн аль алийг нь алдсанаар “тогтвортой байдлын таагүй горим”-д шилжлээ гэж “Оксфорд экономикс” консалтинг фирм дүгнэсэн. Өөр нэг зөвлөх фирм болох “Капитал экономикс”-ийн тооцоогоор “сүүлийн хорь гаруй жил үргэлжилсэн  хөгжиж буй зах зээлийн давшингуй өсөлт тун удахгүй төгсгөл болох” гэнэ. Тус байгууллагын судалгаанд хамрагдсан хөгжиж буй орнуудад нэг  хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өнгөрсөн жил АНУ-ынхаас доогуур байсан аж. Уг нь дуурайх нь нээлт хийхээс хялбар байх ёстойсон. Гэвч тэргүүлэгч эдийн засагтай орнуудын хувьд шинэ зам мөр гаргах нь амаргүй болж буй учир дагагч болох ихэнх улс ч зам мөрөө ийн алдаж эхэлсэн бололтой.

Яагаад ийм зүйл болов оо? Баян орнуудыг ажиглавал үндэстэн дамнасан компаниудын ажиллах орчин дэндүү таатай болсон гэж зарим эдийн засагч үзэж байна. Ширүүн өрсөлдөөн байхгүй учраас шинийг санаачлах эсвэл хөрөнгө оруулах сэдэл бараг үгүй болсон бололтой. Харин ядуу орнуудад үйл ажиллагаа явуулдаг том компаниудын байдал тийм амар биш. Нийт 15 мянга орчим компанийг хамарсан Дэлхийн банкны судалгаанаас үзвэл ядуу улсад үйл ажиллагаа явуулдаг том компаниуд илүү бүтээлч төдийгүй жижиг өрсөлдөгчидтэйгээ харьцуулбал илүү их экспорт хийдэг байна. Өмнө нь энэ компаниуд гадаад дахь хамтрагч болон өрсөлдөгчдөөсөө олж авсан ноу-хау болон технологийг дамжуулах суваг болж, дотоодын ханган нийлүүлэгч, дуурайгчдад дамжуулдаг байв. Гэвч өсөн нэмэгдэж буй протекционизм, олон улсын үнэ цэнийн гинжин хэлхээний тэлэлт буурснаар “технологи дамжуулах эл суваг улам давчуу” болж буйг тус банк онцолжээ.

Технологи дамжуулах явдал ийн саарах болсон нь асуудлын нэг л хэсэг. Сүүлийн жилүүдэд хөдөлмөр-бүтээмжийн өсөлт буурах болсон өөр нэг шалтгаан бол хуулбарлах бус хуримтлуулах явдал багассантай холбоотой. Хөрөнгө оруулалт буурч байгаа учраас ажиллах хүчинд хийх, бүтээх зүйл “олдохоо больж” байна. Хөрөнгө оруулалт татарсан нь Өмнөд Ази, Ойрхи Дорнод, хойд Африк, Европ болон Төв Азийн ихэнх улсад бүтээмж буурах болсон гол шалтгаан билээ. Энэ нь ноцтой асуудал боловч нөгөөтэйгүүр санаа зовних шаардлагагүй хэвийн үзэгдэл гэж хэлж болно. Зээл эсвэл итгэлцэл буурснаас шалтгаалж  хөрөнгө оруулалт багасдаг ч санхүүгийн шарх эдгэрч, хүмүүсийн итгэл сэргэсэн үед нэмэгдэх нь тодорхой юм.

Бүтээмж буурах болсон шалтгааныг энгийнээр хэлбэл саяхнаас саарч эхэлсэн эдийн засгийн сэргэлт юм. Хятад улсын эдийн засаг таван жилийн турш гайхалтай өсөлт үзүүлж, таваар экспортлогч орнуудыг “нуруундаа үүрсэн”. Эл бахдам амжилт нь Азийн эл супер улсыг алдах эрхгүй төдийгүй өсөлтөө нэмэгдүүлэх цаашдын орон зайг нь хумиж орхисон. Өөрөөр хэлбэл, бууралтын үе ирэх нь зайлшгүй байв.

Хятад улсын өсөлтийн хурд өөрчлөгдөж эхэлсэн нь таваар экспортлогчид, тэр дундаа Латин Америк, Ойрхи Дорнодын хөгжиж буй олон орны хувьд айдас төрүүлж, бүтээмж нь эрс буурав. Харин бусад хөгжиж буй оронд зогсонги байдал нүүрлэж, эдийн засгийн өсөлт буурна гэж дүгнэх нь хэтрүүлсэн хэрэг болох юм. Тэдгээр улсад бүтээмжийн өсөлт 25 жилийн дундажтай ойролцоо байгаа төдийгүй баян улсуудтай харьцуулахад илүү байна. Бүтээмжийн сааралт зөвхөн дэлхийн санхүүгийн хямралын дараах болон 2019 оноос өмнөх огцом өсөлтийн он жилүүдтэй харьцуулахад л ажиглагдаж байгаа гэж үзэж болно. Хөгжиж буй орнуудын хувьд 2010-аад он урам хугарам үе байсан ч сүүлийн 50 жилийн хоёр дахь өндөр өсөлттэй арванд тооцогдсон хэвээр байна.

The Economist сэтгүүлээс олгосон лицензийн дагуу Mongolian Economy орчуулав.

Mongolian Economy

Mongolian Economy