Хөдөлмөр эрхлэлтийн барометрийн судалгаа

СудлаачГ.Мягмардулам
БайгууллагаХөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт
Огно:2017

Барометрийн судалгааны зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны эрэлтийг тодорхойлж, 2017 онд ажиллах хүчний хэрэгцээг мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, газар зүйн байршлаар тодруулан, боловсрол сургалтын, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон судлаачдыг мэдээллээр хангахад оршино. Энэ удаагийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн нийт 2433 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан нь 2015 оны жилийн эцсийн бизнес регистрийн санд бүртгэлтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 64301 ААНБ-ын 3.8 хувь болж байна. Судалгаанд хамрагдсан ААНБ-ын 67.6 хувь буюу 1645 аж ахуйн нэгжийг Улаанбаатар хот, 788 ААНБ-ыг 21 аймгаас түүвэрлэн оролцуулав.

Унших

Та файлыг татан авч өөрийн төхөөрөмж дээрээ хадгалах боломжтой. Худалдан авалт хийснээс хойш 24 цагийн дотор файлыг татаж авна уу. Худалдаж авах* *Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Бүтээлийг зөвшөөрөлгүйгээр бүтнээр болон хэсэгчлэн хувилах, олон нийтийн хэрэгслээр тараах, нийтлэхийг хориглоно. Зөвхөн өөрийн дотоод хэрэгцээнд ашиглана.