Хөдөө, аж ахуйн биржийн зохицуулах зөвлөл байгуулагдлаа

УИХ-аар өнгөрсөн онд түүхий эдийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор хөдөө, аж ахуй түүхий эдийн биржийн тухай хуулийг баталсан. Тус хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Тэгвэл Засгийн газраас энэ сарын 6-нд Хөдөө, аж, ахуйн биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилж, зөвлөлийн дүрэм, үйл ажиллагааны журмыг баталжээ. Зохицуулах зөвлөл нь төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 13 хүний бүрэлдэхүүнтэй аж. Үүний долоо нь үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч төрийн бус байгууллагын төлөөлөл байгаа бол үлдсэн зургаа нь ХХААХҮЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам гэсэн төрийн байгууллагын мэргэжилтнээс бүрджээ. Зохицуулах зөвлөл түүхий эдийн бирж үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг бүрдүүлж, дүрэм, журам гаргах, үйл ажиллагааг төлөвлөх, хэвийн явуулах нөхцөлийг хангах, гүйцэтгэлд нь хяналт тавих зэрэг асуудлыг хариуцах юм.