Хөнгөн цагааны ханш 120 ам.доллараар уналаа

Олон улсын зах зээл дэх хөнгөн цагааны ханш 1760 ам.доллар боллоо. Лондонгийн бирж дэх тус металлын ханш өнгөрсөн сарын 16-нд нэг тонн нь 1880 ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр сарын дээд үзүүлэлт байжээ. Ийнхүү хөнгөн цагаан өнөөдрийн байдлаар (2013.09.03) тонн тутамдаа 120 ам.доллараар буураад байна.

Ийн уруудсан нь ийм төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын 25 хувь нь ашиггүй ажиллахад хүргэж байгаа талаар “Блүүмбэрг” мэдээлэв.

Шинжээчдийн үзэж буйгаар хөнгөн цагаан үйлдвэрлэгч орнуудын идэвх буурч, улмаар тус металлын ханш сэргэхгүй байгаа аж.