Хөрөнгийн биржийн арилжаа сэргэж эхэлжээ

Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Лондоны Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах Мастер гэрээнд гарын үсэг зурсан. Уг ажлын хүрээнд Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн оновчтой, олон улсын жишигт дүйцэхүйц дэд бүтцийг санал болгож нэвтрүүлэх, арилжааны шинэ системийг суурилуулах, эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр ажиллаж буй. Үүний хүрээнд Лондоны Хөрөнгийн биржийн охин компани болох Шри-Ланк улсын MIT –ын мэргэжилтнүүд “Миллениум Ай Ти” системийг суулгахад шаардлагатай дэд бүтцийг бий болгож, өнгөрсөн сарын 2-ноос ашиглалтад оруулсан. Гэвч манай Хөрөнгийн биржийн арилжаа сүүлийн үед зогсонги байдалд орсон. Албаныхны тайлбарлаж буйгаар энэ нь Лондоны Хөрөнгийн биржийн “Миллениум Ай Ти” ашиглаж эхэлснээс үүдэлтэй аж. Шинэ систем тавих шаардлага буюу хөрөнгийн асуудлаас болж арилжаанд оролцогч компанийн тоо эрс цөөрсөн байна. Харин эргээд аажмаар сэргэж, энэ долоо хоногийн эхний байдлаар арилжаанд оролцогч компанийн тоо 26 болжээ. Мөн Хөрөнгийн биржийн төлбөрийн баталгааны санд 44 компани хөрөнгөө байршуулж, 53 компани хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн, 27 компани төлбөр тооцоо гүйцэтгэгч банктай гэрээ байгуулж, барьцаа хөрөнгөө байршуулаад байгаа аж.

Шинэ системийн дагуу арилжаанд оролцож буй компанийн нэрс:
1. Масдак ХХК
2. Зэргэд ХХК
3. Мэргэн санаа ХХК
4. Би Ди Сек ХХК
5. Алтан Хоромсог ХХК
6. Булган Брокер ХХК
7. Дархан Брокер ХХК
8. Монсек ХХК
9. Тулгат Чандмань Баян ХХК
10. Бумбат Алтай ХХК
11. Таван Богд ХХК
12. Дэлгэрхангай Секрюритиз ХХК
13. Фронтиер ХХК
14. Ди Си Эф ХХК
15. Эм Ай Си Си ХХК
16. Тэнгэр капитал ХХК
17. Эм Ай Би Жи ХХК
18. Гаүли ХХК
19. Финанс Линк групп ХХК
20. Рескап Секвюритис ХХК
21. Ти Ди Би капитал ХХК
22. Стандарт Инвестмент ХХК
23. Туушин Инвест ХХК
24. Грандлайн ХХК
25. Голомт Секьюритиз ХХК
26. Прогресс партнерс ХХК