Цайвар ноолуурын үнэ өсчээ

Хөдөө аж ахуйн биржид өнгөрсөн долоо хоног/тавдугаар сарын 27-ноос 31/-т нийт 43791 богц /нэг богц нь 10 кг/ ноолуур 25.5 тэрбум төгрөгөөр арилжив. Ангилаагүй ноолуур богц нь 558044 төгрөг, бараан ноолуур богц нь 555055 төгрөг, цайвар ноолуур богц нь 598117 төгрөгийн дундаж үнэтэй байв. Өнгөрсөн долоо хоногийн хамгийн өндөр дүнтэй буюу 7.4 тэрбум төгрөгийн арилжаа баасан гаригт хийгдсэн бол пүрэв гаригт хамгийн бага дүнтэй буюу 2.0 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Хөдөө аж ахуйн биржийн дээрх арилжааны ханшийг өмнөх долоо хоногтой нь харьцуулбал ангилаагүй болон бараан ноолуурын ханш ялимгүй уруудсан бол цайвар ноолуурынх 3000 гаруй төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.