Чанаргүй зээлийн хэмжээ буурсан байна

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 12 дугаар сарын эцэст 110.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 37.1 тэрбум 25.1 хувиар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 50.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2012 оны 12 дугаар сарын эцэст 295.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 3.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 34.9 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.