Чимээгүй арми

Зөвхөн нэг л айлын дотоод дүрмийн урт жагсаалтаар ажил хийдэг Сингапур эмэгтэйчүүд гэрийн үйлчлэгч нараа ямар байлгахыг хүсдэгийг харж болно хэмээн Хонконг (CNN) мэдээлжээ.

“Чи өөрийнхөө хүссэн хоолыг идэж болохгүй!... Би чиний юу идэхийг чинь шийдэж,авч өгч байх болно. Өөрийнхөө хувцас хунарыг гараараа угааж бай!...Угаалгын машин, хатаагч ашиглаж болохгүй. Хэрвээ хүүхдүүд гэмтэж бэртвэл энэ чиний буруу байх болно” гэх мэтээр үргэлжилнэ.

Тамаринд гэгч эмэгтэй өөрийн блог дээрээ энэхүү гэрийн дүрэм гээч урт жагсаалтыг муу гэрийн үйлчлэгчдийн гарт зовж байгаа гэх тодотголтой гэрийн эзэгтэй нарын тусын тулд сурталчилан таниулахаар тавьжээ. Түүний хэлснээр бол энэ эмэгтэйн гэрийн үйлчлэгч нар шийтгэл амсдаггүй. Учир нь, гаргасан дүрмээ зөрчүүлэхгүйн тулд хатуу мөрдлөг гаргасан байдаг гэнэ.

Сингапур улсын зургаан айл тутмын нэг нь гадаадын ажилтан буюу гэрийн үйлчлэгчтэй байдаг бөгөөд нийт ийм ажил эрхэлдэг 200,000 хүн бий гэсэн судалгааг Цагаач иргэдийн эрх ашгийг өмгөөлдөг “Transient Workers Count Too” (TWC2) газраас гаргажээ.
Тус улсын Засгийн газраас 1980-аад оноос эмэгтэйчүүдийг эдийн засгийн салбарт түлхүү сургаж ажиллуулах тал дээр анхаарч эхэлсэн нь тэдгээр эмэгтэйчүүдийн хувьд ар гэрийн амьдралаа орхигдуулахгүйн тулд хэн нэгний тусламжийг авах шаардлага тулгарчээ. Үүнээс хойш хотын захиргаа импортын тусламжид үлэмж хэмжээгээр найдах болсон нь тус улсын иргэд гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах асуудал дээр маш бага зүйл хийдэг хэмээн ихээхэн шүүмжлүүлж эхэлсэн. Засгийн газар нь ч энэхүү асуудалтай тэмцэж зохих хэмжээнд зохицуулах гэж оролддог.

“Тэд маш бага цалин авдаг учраас долоо хоногийн нэг ч өдөр амсхийж чаддаггүй. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь амьдрахын эрхэнд гэр бүлээ тэжээхийн тулд хүний нутагт ийм ажил хийж яваа. Учир нь, Сингапур улс бие махбодын болон бэлгийн дарамтад орсон гадаад иргэдийн тохиолдлуудыг маш сайн олж илрүүлэн, дэлгэн тавьсан хэдий ч эдгээр ажилчдыг хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтан хэмээн авч үздэггүй нь нийтлэг хэм хэмжээнд тохирсон үйл ажиллагаа явуулж чаддагүйгээ харуулсан хэрэг.Энэ бол Сингапур улсын ичих ёстой зүйл юм” хэмээн олон улсын хүний эрхийн “Human Rights Watch” байгууллагын ажилтан Ниша Вариа хэлсэн байна.

Гадаадын ажиллах хүчинд ажил олгох газар хэмээх албаны нэрийн дор хүний нутгийн иргэдийг олноор нь авчирч байх зуур хуулийн зохицуулалт нь хөдөлмөрийн хөлс, ажлын цагийг тогтоож өгөөгүй байх нь тэр. Иймээс ажил олгогч, ажилтан хоёр зуучлалын компаниар дамжуулан хоорондоо холбоо тогтоож албан бус тохиролцоогоор энэ асуудлаа шийддэг байна.

Албан ёсны гэрээнд ажил олгогч сард нэг удаа гэрийн үйлчлэгчээ амраах эсвэл амралтгүй ажиллахаар шийдсэн тохиолдолд нөхөн төлбөр олгох ёстой хэмээн зааж өгчээ. Гэхдээ тус гэрээний заалт ажил олгогч зөвхөн зүй ёсны тохирсон амралтыг л олгох ёстой хэмээн шаарддаг. Тус заалтыг зөрчсөн тохиолдолд 5000 Хонгконг доллараар (US$3,900) торгох эсвэл зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлах шийтгэл хүлээнэ гэсэн байдаг.

“2010 онд гэрийн үйлчлэгчдээ тохирсон хоол хүнс,амралт,эрүүл мэндийн үйлчилгээгээр хангаж чадаагүй гэдэг үндэслэлээр 26 ажил олгогчид арга хэмжээ авсан. Харин 2011 онд есөн хүнд хариуцлага тооцсон байгаа. Ихэнх ажил олгогчид хариуцлагаа ухамсарлаж, гадаад ажилчидтайгаа зөв зохистой харьцдаг” хэмээн Хөдөлмөрийн яамнаас хэлсэн байна.

Энэ жил гаргасан (TWC2)-ын судагаагаар Сингапур улсад түр оршин суугаа гадаадын хөдөлмөр эрхлэгчдийн зөвхөн 12 хувь нь долоо хоногт нэг удаа амралт авч чаддаг бол талаас илүү хувь нь сардаа тал өдөр л амардаг аж. Ихэнх гэрийн үйлчлэгч нар Индонез Филиппин улсаас ирдэг байна.
“Гэрийн үйлчлэгчид таны бодсон шиг тийм ч дуулгавартай,сул дорой биш. Эхний үед тэд амралтгүй ажиллана гэж гэрээ байгуулчихаад хэдэн сарын дараа амралт нэхэж ааш зангаа гаргаж эхэлдэг. Үгүй бол өөр айлд очихыг хүсдэг” хэмээн дээр дурдсан Тамаринд гэгч эмэгтэй блог дээрээ бичжээ.

“Ажил олгогчид ажилтных нь амралтын талаар ярьж эхлэнгүүт сандарч мэгдсэн хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь бидний гаднын ажиллах хүчинд дэндүү их найдаж хамаг зүйлээ хийлгэдэгтэй холбоотой байх л даа. Тухайлбал, дэлгүүр явах,төлбөр тооцоо хийх, гэрийн анхаарал шаарддаг гишүүдийг халамжлах гэхчлэн гэр орныг бүхэлд нь авч явах хариуцлагыг ноогдуулдаг. Бидэнд гэрийн үйлчлэгч зайлшгүй хэрэг болдог шалтгаан бол хүүхэд, хөгшдийн асрах үйлчилгээ маш өндөр өртөгтэй байдагт оршдог. Ийм л учраас нийгэмд хямдхан улс төрийн бодлого хүчээ аваад байгаа юм” хэмээн (TWC2)-ын гүйцэтгэх захирал Винсент Вижесидха хэлжээ.

Тамаринд өөрийн гэрийн үйлчлэгчдээ сард хоёр хоногийн амралт өгдөг бөгөөд хуулинд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үздэг.”Сингапурт ихэнх эр нөхрүүд хүүхэд асаргаа, гэр орны ажилд оролцдоггүй. Долоо хоног болгон бүх гэрийн үйлчлэгч нар амардаг болчихвол ажлын бүтэн цагаар ажилдаг гэрийн эзэгтэй нар ямар ч амралтгүй амьдрах болно” хэмээн тэрбээр СNN-д хэлсэн байна. Түүнийхээр бол гэрээний дагуу үйлчлэгчид нэг л эзэнд хүчин зүтгэх ёстой гэж олон хүн боддог. Гэхдээ үнэндээ тэр гэрээ бол шал хэрэггүй цаас гэнэ. Түүний гэрийн үйлчлэгч амралтынхаа оронд ажил хийж мөнгө олохыг илүүд үздэг. “Human Rights Watch” байгууллага зөвхөн тэдний ямар бага цалин авдагийг л онцолдог гэж тэбээр үздэг.
Гэрийн үйлчлэгч Найнинг Диохар: Мэдээж хэрэг би маш их ядарч байна. Гэхдээ би энэ талаар илүү дутуу зүйл нарийн ярьж чадахгүй. Гурван сар тэр айлд байсны дараа надад гармаар, явмаар санагдаж байсан. Яагаад гэвэл байшин нь маш том дээрээс нь хоёр бага насны дахиад хоёр нялх хүүхэдтэй байсан юм. Хашгираад л загнаад л бүх зүйл миний бодож байснаас буруугаар эргэсэн. Би ажил олгогч газартайгаа ярилцахыг хүссэн боловч нэгэнт хайхрахаа болсон тул холбогдох боломжгүй байсан л даа.
Энэ эмэгтэй Сингапурт гэрийн үйлчлэгчээр гурван жил ажилласан бөгөөд амралтгүй ажиллана гэдэг нөхцөлөөр анх ажилд орж чаджээ. Харин ажил олгогчоо сольсны дараагаар л амралт авах болсон байна. Одоо тэрбээр Жакарта хотод Цагаач иргэдийн халамжийн газар бусад Индонез эмэгтэйчүүдийг гадаадад ажиллахад нь чиглүүлж өгч тусалдаг. “Бүх хүмүүс надаас нэг л зүйлийг хүсдэг. Ням гараг бүр амрахыг хүсч байна гэж” тэрбээр хэлсэн юм.

Сингапурын Хөдөлмөрийн яам одоогийн нөхцөл байдалд гадаадын ажилчдын эрх ашиг болон ажил олгогчын хариуцлагын түвшин ямар байгааг тогтоох мөн амралтыг яаж зохицуулах тал дээр шалгалт үзлэг гардан хийж байгаа юм байна. Ажил олгогчдын зүгээс гэрийн үйлчлэгч нараа амраахыг хүсэхгүй байгаа. Шалгалт үзлэг ямар ч асуудлыг гаргаж ирсэн бай, Засгийн газар амралтыг хуульчилж өгөх ёс суртахуунтай байгаасай гэж бүгд хүсэж байгаа.

/2012 оны нэгдүгээр сарын архиваас оруулав/