Шинэ дугаараас юу унших вэ?


АНУ-д суугаа монголчууд маань юу хийдэг вэ. Тэд юу бодож санаж явдаг бол? Эдгээр асуултад Mongolian Economy сэтгүүлийн шинэ дугаарт багтсан нийтлэл, ярилцлагууд багахан ч болов хариулж чадна.

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ойд зориулсан дугаараа уншигч таны гарт хүргэж байна. Энэхүү дугаараа бүтээхдээ АНУ-д бизнес амжилттай бизнес эрхэлж яваа, тухайн улсын хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, эх орныхоо сайн сайханд санаа сэтгэлээ зориулж яваа олон монгол хүнтай ярилцаж, тэдний бодол, сэтгэлийг хуваалцсан билээ. Өнөөдөр тэдний ажил амьдралд ямар сорилт тулгарч, тэд юуг сурч мэдсэн талаараа тэд илэн далангүй ярьсан юм. Мөн Монгол Улс, АНУ-ын төрийн өндөр дээд түвшний төлөөлөгчид ярилцлагаараа хоёр улсын харилцааны өнөөгийн түвшин, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлов.

Товчхондоо, хоёр улсын харилцааны олон чиглэлээр, иргэдийн харилцаанаас бизнесийн байгууллагууд, Засгийн газар, парламент хүртэл бүхий л түвшинд бүрэн зураглахыг зорилоо. Мөн энэ дугаараас нийтлэлч Б.Түвшингийн "Татвар төлөгчдийг төлөвшүүлэх нь" нийтлэлийг хүлээн авч уншаарай.