Шинэ Ерөнхийлөгч, шинэ бодлого

Дэлхийн банкны шинэ Ерөнхийлөгч Жим Ёнг Ким “Капиталист зах зээлд суурилсан өсөлт дэлхийн улс, орон бүрт тэргүүн асуудал байх хэрэгтэй” гэжээ. Тэрбээр BBC агентлагт хэлэхдээ “Зах зээлээр удирдуулсан эдийн засгийн өсөлт шинэ ажлын байр бий болгох, ийнхүү ядуурлаас ангижрах гол хөшүүрэг болно” хэмээн онцолсон байна. Түүнийг өнгөрсөн даваа гарагт тус байгуууллагын шинэ удирдлагаар сонгосон бөгөөд Солонгол-Америк гаралтай тэрбээр ирэх долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн таван жилийн турш Дэлхийн банкны Ерөнхийлөгчийн албыг хаших юм.

Эдүгээ 52 настай Ким нь ХДХВ, ДОХ-ыг эмчлэх, буурай хөгжилтэй орнуудад сүрьеэ өвчнийг бууруулах аргачлалаараа Докторын зэрэг хүртсэн анагаах ухааны анхдагчуудын нэг. Тэрбээр 25 гаруй жил хөгжиж буй орнуудад алба хашсан бөгөөд Дэлхийн банк чухал үүрэг гүйцэтгэдэг төсөл, хөтөлбөрүүдэд оролцож байжээ. Жим Ёнг Кимийн хэлж буйгаар түүний мэдлэг болон ажлын туршлага Дэлхийн банкны бодлогыг илүү үр өгөөжтэй болгоход нэмэрлэх ажээ.

“Би бол эмч хүн. Эмч нар ямар нэг улс төрийн үзэл санаа, баримтлал тулгуурладаггүй харин барилмт, нотолгоонд суурилан үүргээ гүйцэтгэдэг” хэмээн Жим Ёнг Ким BBC агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр Дэлхийн банк зорилтод хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд ямар нэг улсын эсвэл бүр нутгийн соёл, нийгмийн өвөрмөц шинжийг үгүй хийхгүй гэжээ. “Хэрэв бид амжилттай хэрэгжиж буй хөтөлбөрүүдийнхээ баримтад дээр анхааран цаашдын ажилаа үргэлжлүүлбэл, мөн тэдгээрийг холбогдох бүс нутагт тохируулан хэрэгжүүлбэл бид үүргээ амжилттэй гүйцэтгэж байна гэж хэлж болно” хэмээн Дэлхийн банкны шинэ Ерөнхийлөгч хэлсэн байна.