Шинэ нисэх буудлын төсөл олон улсын шагнал хүртлээ

Mongolian Economy
2022-09-16 11:43:57
Ангилал: Мэдээ

Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны (FIDIC) 2022 оны Шилдэг төслийг шалгаруулах арга хэмжээ энэ сарын 12-нд Швейцарын Женев хотод боллоо. Тус холбооноос зохион байгуулсан Олон улсын дэд бүтцийн чуулга уулзалтын хөтөлбөрт багтсан уг арга хэмжээ нь FIDIC-ийн гишүүн зөвлөх инженерийн фирмүүдийн амжилтыг онцлох зорилготой юм.

Уг шагналын сүүлийн шатанд багтсан 28 төслийг жижиг, дунд, том гэсэн гурван төрлөөр шалгаруулснаас гадна зургаан тусгай шагнал олгожээ. Энэ жилийн төслүүд нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах чиглэлд дэд бүтцийн салбарт гарч буй шилжилт, өөрчлөлтийг тод томруунаар илтгэн харуулж байна гэж шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэжээ.

Тус арга хэмжээнээс Шинэ Улаанбаатар олон улсын нисэх онгоцны буудлын төсөл тусгай шагнал хүртсэн байна.

FIDIC-ийн гүйцэтгэх захирал Н.Огуншакин энэ үеэр “Энэ жилийн ялагчид болон онцлох төслүүдийг Хятад, АНУ, Австрали, Мексик, Никарагуа, Бразил, Франц, Энэтхэг, Монгол, Сомали, Вьетнамын жижиг, том төслүүдээс сонгон шалгарууллаа. Эдгээр төсөл нь зөвлөх инженерүүдийн ажлын ур чадвар болон барилга, дэд бүтцийн төслүүдийн нийгэмд гүйцэтгэх ач холбогдлыг илтгэн харуулж байна” хэмээн онцолжээ.

 

 

 

Mongolian Economy