Ширхэг будааны үнэ цэн

Сэтгүүлч Ts. Elbegsaikhan

Энэтхэг, Хятадын хойгт, Номхон далай эрэг хөвөө дагуу нутагтай Тайландад үе үе бороо шивэрнэ. Нартай хэрнээ хаанаас ч юм үүл гэнэт хуралдаад ёс юм шиг бороошино. Тэнд ийн олон хоногоор бороо зүсрэх нь ердийн үзэгдэл аж. Угаас үүнийг борооны улирал хэмээн тэд “оношилсон”. Бүдэг саарал манан татаад Тайландын тэнгэр уйтай нь аргагүй мэгшинэ. Ийм цагаар нь бид яваад очиж. Тийм цаг нь хамгийн тааламжтай гэлцэнэ. Халуун орны модод онцын үзэсгэлэнтэй. Уяхан туяхан гэж жигтэйхэн. Далайн зөөлөн салхинд үл мэдэг найган ганхана. Үүлтэй атлаа нартай. Нар нь халуунаас халуун. Халуун үзээгүй хүнд бүр ч там. Тайландын нисэх онгоцны буудлаас төв рүү зорьж яваа минь энэ.


Хэдхэн хоромын өмнө Бангкокт бороо оржээ. Иймээс асгарах борооны уршиг ямар хөнөөлтэйг тэд мэдэх. Хултай айраг хөнтөрсөн мэт мэлийсэн их ус халиад ирэх нь тэрхэн зуурын үзэгдэл аж. Угаас нам дор газар аж төрөх учраас эс хүсээд ч үер бууж мэдэх магадлал Бангкокт туйлын өндөр гэнэ. Хаанаас юм бэ их усан нөмрөөд авмаар. Энүүхэнд исэлдсэн далай. Тээр дээр бараан үүл тэглээд нэг л түгшмээр. Гэвч тэндээс дүрвээд хаачих юм билээ. Үүнийгээ мэдсэн юм шиг Тайландчууд амар амгалан, ажин түжин суухыг яана. Тэдний аясыг дагаад хойноос ирсэн бид хүртэл налайгаад амсхийнэ. Өнөө тооцоод байсан эрсдэл аяндаа замхрах нь тэр. Аян замын алжаал юугаа энд гээж, Бангкок хотын үлэмж хээнцэрт сатааран, соёлыг гайхав аа. Чамин, дэгжин гэх үгс л илүү зохимоор газрын диваажин Тайланд гэж.

Далайн чийглэг агаар манайханд тос оо, тос. Бид борооны өмнө шороо гэдэгсэн. Тэгвэл Тайландад шороо нь бус бороо нь түрүүлнэ. Байгаль, цаг уурын онцлогоо дагаад ногоон байгууламж хаа сайгүй сагсайна. Тиймээс дэлхийн ногоон хотын жагсаалтад Бангкок дээгүүр давхих нь лавтай. Тэнд мод сөөг тарих гээд байхын зовлон алга. Зоргоороо л ургадаг юм байна.

Тайландчууд хаан эзнээ бурхан мэт шүтэх бөгөөд одоогийн хаан Рама IX өнөө жил 86 насны шүүдэр зооглоно. Хатан нь 81 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, бид тэрхүү сүр жавхлант баярт нь “гэрч”-ээр оролцлоо. Ховор завшаантай хэрэг бус уу. Идээ будаа хөргийнх нь өмнө залаад манайхаар цагаан сарын битүүн гэлтэй. Амьд сэрүүн хэдий ч заншил ийм аж. Манайхан бол сэжиглээд сэтгэлээрээ явчихмаар сонин уламжлалтай.

Эртнийх биш атлаа эртний хот мэт сэтгэгдэл төрүүлэх Бангкок. Чингис хааныг сонссон мөртлөө түүний үр садыг Чин гүрнийх гэж андуурах “бурханлаг” Тайчууд. Алгаа хавсран мэхийх, өрнийн нутаг "саун" мэт ээ. Ийм халуунд хөлс урсах нь уул, талын монголчуудад даан ч нэг зүдэргээтэй. Дэргэд яваа Тай бүсгүйг хараад тэднийг сүрхий тэвчээртэй улс гэж бахадмаар. Нэг талаасаа жаахан санаа зовмоор. Гэвч бид өөр заяанд төрсөн шүү дээ гэж санахуйд үл тоомоор болно. Халуун болоод ч тэрүү ил задгай худалдаа багширч, хоол зуушны хачин эвгүй үнэр хамар цоргих нь үргээд холдмоор. Гэсэн ч дэлхийн хамгийн шим тэжээлтэй будаа, амтлаг жимсийг тэд л тарьдаг болохоор 100 хувь итгэж болно. Сувдан загас, заан, матарын арьсан эдлэл нь брэнд ээ, брэнд.

Түргэн урсгалт Чао-Прая

Бангкок хотын чанх дундуур Чао-Прая мөрөн сүрхий хүчтэй урсах аж. Усны өнгө гэж авах юм алга. Олон хөлийн газар голын ус хүртэл ингэж хиртдэг юм байна. Туул минь ийм болох вий гэхээс айх шиг. Гэхдээ л жуулчны сэтгэлийг татах увдистай. Уг мөрнөөр Азиас илүүтэй европчууд завь хөлөглөн, салхи татуулан сэлгүүцэх нь тоймгүй олон. Үзэж, харж, мэдэрч, амталж болох бүхний цаана мөнгө эргэлдэнэ. Үйлчилгээний соёлд төдийлэн гаршаагүй байж мэдэх Тайчууд эелдэг агаад даруу, томоотой гэж. Тэд заан лугаа номхон дөлгөөн улс юм. Язгуур Тайчууд архи хэрэглэдэггүй. Хэрэглэсэн ч хэтрүүлдэггүй аж. Үүнд өөрсдийнх нь шашин шүтлэг нөлөөлсөн нь дамжиггүй. Бурхны шашинг түгээн дэлгэрүүлсэн, дэлхийн хоёр дахь том төв гэж Тайландыг онцлох нь ортой. Нас биед хүрсэн эр хүн бурхны хийдэд шавилан суух ёстой гэсэн бичигдээгүй хууль энд үйлчлэх аж. Тиймээс бүгд л ойр зуурын номтой байж мэдэх. Үгүй юмаа гэхэд сүсэг бишрэл нь ялгуун биз ээ.Бангкок хотын чанх дундуур Чао-Прая мөрөн сүрхий хүчтэй урсах аж. Усны өнгө гэж авах юм алга. Олон хөлийн газар голын ус хүртэл ингэж хиртдэг юм байна. Туул минь ийм болох вий гэхээс айх шиг. Гэхдээ л жуулчны сэтгэлийг татах увдистай. Уг мөрнөөр Азиас илүүтэй европчууд завь хөлөглөн, салхи татуулан сэлгүүцэх нь тоймгүй олон. Үзэж, харж, мэдэрч, амталж болох бүхний цаана мөнгө эргэлдэнэ. Үйлчилгээний соёлд төдийлэн гаршаагүй байж мэдэх Тайчууд эелдэг агаад даруу, томоотой гэж. Тэд заан лугаа номхон дөлгөөн улс юм.Язгуур Тайчууд архи хэрэглэдэггүй. Хэрэглэсэн ч хэтрүүлдэггүй аж. Үүнд өөрсдийнх нь шашин шүтлэг нөлөөлсөн нь дамжиггүй. Бурхны шашинг түгээн дэлгэрүүлсэн, дэлхийн хоёр дахь том төв гэж Тайландыг онцлох нь ортой. Нас биед хүрсэн эр хүн бурхны хийдэд шавилан суух ёстой гэсэн бичигдээгүй хууль энд үйлчлэх аж. Тиймээс бүгд л ойр зуурын номтой байж мэдэх. Үгүй юмаа гэхэд сүсэг бишрэл нь ялгуун биз ээ.Бангкок хотын чанх дундуур Чао-Прая мөрөн сүрхий хүчтэй урсах аж. Усны өнгө гэж авах юм алга. Олон хөлийн газар голын ус хүртэл ингэж хиртдэг юм байна. Туул минь ийм болох вий гэхээс айх шиг. Гэхдээ л жуулчны сэтгэлийг татах увдистай. Уг мөрнөөр Азиас илүүтэй европчууд завь хөлөглөн, салхи татуулан сэлгүүцэх нь тоймгүй олон. Үзэж, харж, мэдэрч, амталж болох бүхний цаана мөнгө эргэлдэнэ. Үйлчилгээний соёлд төдийлэн гаршаагүй байж мэдэх Тайчууд эелдэг агаад даруу, томоотой гэж. Тэд заан лугаа номхон дөлгөөн улс юм.Язгуур Тайчууд архи хэрэглэдэггүй. Хэрэглэсэн ч хэтрүүлдэггүй аж. Үүнд өөрсдийнх нь шашин шүтлэг нөлөөлсөн нь дамжиггүй. Бурхны шашинг түгээн дэлгэрүүлсэн, дэлхийн хоёр дахь том төв гэж Тайландыг онцлох нь ортой. Нас биед хүрсэн эр хүн бурхны хийдэд шавилан суух ёстой гэсэн бичигдээгүй хууль энд үйлчлэх аж. Тиймээс бүгд л ойр зуурын номтой байж мэдэх. Үгүй юмаа гэхэд сүсэг бишрэл нь ялгуун биз ээ.

“Гэгээрсэн” улс ийм амар жимэр, уур бухимдал багатай амьдардаг уу. Юутай ч замын түгжрэлд үл зухалдах нь нэн тэвчээртэйн шинж гэлтэй. Хотын төвдөө манай III, IV хорооллын зам шиг нам зогсохгүй ч түгжрэх нь цаг давчууд гачлантай. Хүн амынх нь амьжиргааны түвшин эрээнтэй, бараантай. Гэхдээ манай Засгийн газрын зориод буй чинээлэг дундаж давхарга Тайландад овоо бэхжиж байгаа аж.

Дэлхийн “бөөр” хавьцаа эдийн засаг нь гойд онцгойрох Тайландад нүд баясгах зүйл өчнөөн. Борооны улиралд таван тивийн улс бултаараа хонож, өнжөөд буцдаг аж. Тэднийг нааш юу адган хөтөлнө вэ. Тэр тусмаа, манай хойд, өмнөд хөршийнхэн байнгын гийчин болохыг бидэнд хөтөч хийсэн Монгол бүсгүй өгүүлсэн юм. Хүний газар нутгийн бүсгүй нэг л сайхан. Заримдаа Тайландад бус Бээжинд явна уу гэлтэй сэтгэгдэл төрнө.

Тайландад өдийд аялал жуулчлалын оргил цаг тохиож байна. Манайх зуны гурван сарыг хүлээдэг шиг Тайланд бас нэг иймэрхүү. Гэхдээ аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлж, түүнээс мөнгөжиж буй орны нэг мөнөөс мөн аж. Тэнд уул уурхай бус аялал жуулчлал эдийн засгийнх нь топ сэдэв юм. Уг нь манайх аялал жуулчлалаа хөгжүүлж, алт, нүүрс, зэсээ зарж байгаа ч Тайландыг үл гүйцнэ.


Сувдан арал

Тайланд Мьянмар, Лаос, Камбож, Малайзтай хил залгаа. Хүний өөрийн гэж ялгалгүй, хөршүүдтэйгээ ижил тэнцүү харилцаатай явж иржээ. Ази тивийн зүүн өмнөд хэсэгт орших тус улс Парламентын засаглалтай атлаа ардчилсан Үндсэн хуульт хаант улс. Хаан нь хэмжээгүй эрхтэй. Рама IX-ийн мэдэлд улсынх нь цэргийн арми бүхэлдээ багтдаг байна. Тэд аль нэг улсын колончлолд өртөж байгаагүй Зүүн Өмнөд Азийн цорын ганц улс гэдгээрээ чинхүү омогших аж.

Түм түжигнэсэн, их хөлийн Тайландын ойрын хүсэл нь Азийн бар болох. Тодруулбал, хамгийн “бар” орны тоог нэгээр нэмэх. Тэд ийм зорилгынхоо төлөө биднээс тийм хол хөгжиж чаджээ. Сүүлийн 20 хүрэхгүй жилийн хугацаанд өнөөгийн төрхөө олсон нь суралцмаар. 11.5 сая хүн урсгал бужигнах Бангкок хотын хэмнэл нүргээнтэх нь сүрдмээр. Буман хүний дундаас яаж Монгол нь Монголоо танина гэхээс зүрх халшрам. Тийм л олны олон “цутгах” Бангкокоос Паттая хотыг зорилоо. Уг нь хотоос гарангуут эзгүй хээр тал угтмаарсан. Гэтэл Тайландад хотоос залгаад хот үргэлжлэх нь нэг газраа л төөрч эргэлдэнэ үү гэмээр.

Замын хоёр талаар будааны “эх орон” гэдгээ илтгэх дүр зураг нүднээ буух ажгуу. Тэдний зам гэж “өрсөн тоглоом”. Дээгүүр, доогуур гээд хэд хэдэн давхар сүлжилдээд. Суурь дэд бүтцийн салбарт тулгамдаад буй асуудал бараг алга бололтой. Гэм нь зүүн гарын дүрэмтэй болохоор урд суух нь мань мэтэд дасаагүй болоод эвгүй. Өмнөөс ирээд “тууж мэдэхээр” санагдаад хойш гэдийнэ.


Паттая хот-Аялал жуулчлалын чөлөөт бүс

“Ниссан”, “Тоёота”, “Хюнда”-гийн хамгийн сүүлийн үеийн “хорхой” хүргэсэн автомашин сүлжилдэх Паттая дэлхийн аялал жуулчлалын томоохон төв аж. Тус хотыг Тайландын Засгийн газраас аялал жуулчлалын чөлөөт бүс хэмээн жич зарлажээ. Дэлхийн брэндүүд үүрээ зассан тус хотод зугаалж ханамгүй. Угаас давчуу хөтөлбөртэй бидэнд ийн сатаарах боломж хомс байлаа. Гэсэн ч үзэж харах зүйлээр нэг ч хором дутсангүй. Монгол-Тайланд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх онд тохионо. Эргээд уулзая, Бангкокт.

Тайландчууд хоол идэхдээ будаа үлдээсэн хүндээ ясны дургүй. Зөвхөн өөрсдөө ч бус гаднынханд ч учиргүй сайн хандаад байхгүй. Тиймээс будаа энд хачир бус дээд зэргийн хүндлэлтэй зоог аж. Түүнийг мэдэхгүй гаднынхан будааг үл тоох нь бий. Өнөөдрийн буй болсон Тайландын хөгжил ширхэг будааны үнэ цэнээр олдсон гэдгийг тэд эс андах, бид үл мэдэх.

Б.Баяртогтох