Эдийн засаг эрчимжиж ажилгүйдэл буурсан гэв

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн улирлын эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.
Манай Улсын эдийн засаг 2013 оны нэгдүгээр улиралд 7.1 хувиар нэмэгдсэн байна.
Үүнд Оюутолгойн зэс, алтны ордын баяжуулах үйлдвэр 2013 оны зургадугаар сард ашиглалтанд орж, зэс баялгаа долдугаар сараас экспортолж эхэлсэн нь нөлөөлсөн.
Мөн Засгийн газрын бондуудын хөрөнгөөр авто зам болон дэд бүтцийн барилга, байгууламжийг барьж, Засгийн газар болон Монголбанкны хамтарсан "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлтийн хурдац өнгөрсөн оны хоёрдугаар улиралд эрчимжиж, 14.3 хувь хүрч байсан.
Макро эдийн засгийн үзүүлэлтээс харахад мөнгөний нийлүүлэлт энэ оны гуравдугаар сарын эцэст 9916.4 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх сарыхаас 68.6 тэрбум төгрөг буюу 0.7 хувь, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 35.8 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө гуравдугаар сарын эцсийн байдлаар 801.2 тэрбум төгрөг болж өнгөрсөн сараас 44.5 тэрбум төгрөг буюу 5.9 хувь өнгөрсөн оны мөн үеэс 113.5 тэрбум төгрөг буюу 16.5 хувиар ахисан байна.
Мөн ажилгүйдлын түвшин буурч өнгөрсөн гуравдугаар сарын эцэст ажилгүйчүүдийн тоо 34.3 мянга болж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 917 ажилгүй иргэнээр буюу 2.6 хувиар буурчээ.
Гэвч одоогийн үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн эдийн засаг болон ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байна. Тиймээс ирэх сарын статистик үзүүлэлт тийм ч таатай гарахгүй нь бололтой.