Эдийн засгийн өсөлт ядууралд цэг тавихгүй

Эдийн засгийн өсөлт нь дэлхийн ядуурлыг эцэс болгоход хангалттай биш хэмээн Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким хэлжээ.
Тус банкны зүгээс хөгжиж буй улсуудыг нэн ядуу иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд нөөц бололцоогоо нэмэгдүүлж, илүү ихийг хийж, олон төрлийн арга хэмжээ авахыг уриалаад байна.
Өнгөрсөн жилээс ядуурлыг эцэслэх зорилтыг гаргаад буй Дэлхийн банк дээрх асуудалтай тэмцэж буй иймэрхүү арга хэмжээнүүд нь бүтээмж болон өсөлтийг нэмэгдүүлнэ гэж хэлж байгаа юм.

Нөгөө талаас улсуудын эдийн засгийн өсөлт нь ядуурлыг бууруулахад хязгаарлагдмал нөлөөтэй учир өсөлтийн “нөмөрт” орхих хэрэггүйг банкны мэргэжилтнүүд хэлж байна.

Ирэх 20 жилд дэлхийн улсуудын эдийн засаг нь адил хувиар өсч, орлогын хуваарилалт ижил хэмжээнд байлаа гэхэд дэлхийн ядуурал 2030 он гэхэд ердөө 10 хувиар буурахаар байгаа аж.
Өдөрт 1.25 ам.доллараас бага орлоготой иргэд жилд 50 саяар хорогдлоо гэж үзэхэд 2030 онд дээрх ядуурлыг түүх болгох зорилго биелэлээ олно.
Ядуурал хамгийн өндөр хувьтай байдаг улсуудын жагсаалтыг Конго улс тэргүүлдэг бөгөөд тус улсын хүн амын 88 хувь нь нэн ядуу гэсэн ангилалд багтдаг. Либери улс 84 хувь, Бурунди, болон Мадагаскарын хүн амын 81 хувь нь нэн ядууд хамаарагддагаараа тус улсын дараа орж байна.