Ээжийн хоолны зөвлөмжийг дагах нь зөв үү?

Бага байхад ээж маань бууцай бол «тархи, оюун ухаанд» сайн. Лууван идвэл хараа муудахгүй гэж хэлдэг байсан. Гэвч одоо та хүүхэд байхаа больж өөрөө юу идэхээ шийддэг болсон. Гэхдээ та юу идэхээ шийдэж чадахгүй байна уу. Аль эсвэл ээжийнхээ өгсөн зөвлөгөөг насан туршдаа дагахаар шийдсэн үү. Хэрвээ тийм бол ээжийн тань өгдөг байсан зөвлөмж зөв байсан эсэхийг харья.

Зөвхөн өлссөн үедээ ид
Миний хүү өлсөж байна уу. Энэ асуулт бол ээжүүдийн тавьдаг энгийн бөгөөд зөвлөсөн асуултын нэг. Энэ асуултаас улбаалаад бидэнд өлссөн үед л идэх хэрэгтэй гэсэн ойлголт суусан байдаг. Ер нь хүний хоолны дуршил ажлын хоолны цаг, олон жилийн дадсан зуршлаас шууд хамааралтай болчихсон байдаг аж. Гэтэл зөвхөн өлссөн үедээ эсвэл тогтсон цагтаа л хоолоо иднэ гэж бодох нь буруу. Учир нь эрдэмтдийн тооцоолсоноор 4-5 цаг тутам идэх нь тохиромжтэй гэнэ. Энэ нь эрүүл хооллолтын хамгийн зөв хэмнэл юм.

Оройн 8:00 цагаас хойш идэж буй бүхэн өөх болон хуримтлагддаг
Үнэн хэрэгтээ яг хэдийд идэж байгаа нь биш, харин хэр их идэж байгаа нь чухал байдаг аж. Хүмүүс нь хоолоо орой иддэг дэлхийн цөөнгүй улс орон байдаг. Гэсэн ч тэд бүгд илүүдэл жинтэй байдаг гэвэл худлаа. Харин оройн хоолноос ямар нэгэн үлдэгдэл «нөөц» үлдэх аваас түүнийг аль болох хэрэглэхгүй байх нь зөв.

Лууван хараа сайжруулах эм болдог
Ээжүүдийн өгдөг хамгийн зөв зөвлөгөөний нэг бол лууван. Үнэхээр, лууванд агуулагддаг А амин дэм болон бета-каротин нь нүдний хараанд сайн байдаг. жишээлбэл, нүдний глауком өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг байна. Гэвч хоногт нэг килограмм лууван идсэнээрээ нүдний хараагаа сайжруулна гэдэг нь юу л бол.

Бууцай тархины үйл ажиллагааг дэмжигч хүнс
Мэдээж хэрэг бууцай тархины үйл ажиллагаанд сайн гэж мэргэжилтнүүд үздэг. Учир нь лютеин, бета-каротин, антиоксидантууд зэрэг чухал бодисуудыг тус хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг. Мөн тархины үйл ажиллагаанд нэрс жимс, өндөг, загас ч гэсэн буурцагнаас дутахааргүй ач холбогдолтой байдаг аж.

Хурц хоол жин бууруулахад дөхөм болдог
Хурц амтлагчууд үнэхээр метаболизмыг түргэсгэдэг гэдгийг мэргэжилтнүүд үгүйсгэдэггүй. Тухайлбал, ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг капсиацин гэх бодис нь жин бууруулахад нөлөөлдөг аж. Энэ нь перцийг халуун чанартай болгодог бодис юм. Гэсэн ч бодисын солилцоо мэдэгдэхүйц сайжруулахын тулд хоолондоо үргэлж нэг хоолны халбага перц хийж байх шаардлагатай гэнэ. Та үүнд бэлэн үү?