Японыг авралд хүргэх алдагдал

Дэлхийн гуравдагч том эдийн засагтай Япон улсын 2012-2013 оны санхүүгийн жилийн гадаад худалдааны алдагдал 83.4 тэрбум ам.долларт хүрээд байгааг албаны хүн мэдээлжээ.

Дэлхий дахины хэрэгцээ гэнэт багассан нь тус улсын экспортод сөргөөр нөлөөлжээ. Харин дотоодын түлшний хэрэглээ нэмэгдэж, улмаар экспорт, импортын тэнцлийг алдагдуулсан аж.

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас японы иений ханш ам.долларын эсрэг 20 гаруй хувиар суларсан бөгөөд импортын бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх болжээ.

Иен суларсан нь Японы экспортыг нэмэгдүүлэх зорилготой учраас ирэх саруудад худалдааны алдагдал багасна гэж шинжээчид үзэж байна.

Тус улсын бодлого тодорхойлогчид эдийн засгийн өсөлтийн шинэ давалгааг өдөөж, дотоодын хэрэгцээг бууруулах түрэмгий арга хэмжээ авах болсноос хойш иений ханш огцом унах болжээ.

2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас Фүкүшима атомын цахилгаан станц дэлбэрч, ихэнх атомын цахилгаан станцаа хаахад хүрсэн.

Цахилгаан, дулааны үйлдвэрлэлийг тасалдуулахгүйн тулд уламжлалт дулааны цахилгаан станцаа дахин ашиглахаас өөр аргагүй болсон. Тэр үеэс байгалийн хий болон нүүрсний хэрэгцээ огцом нэмэгдсэн байна.

Нөгөөтэйгүүр АНУ, Европ гэсэн гол зах зээлийн хэрэгцээ буурч, БНХАУ-тай арлын маргаа үүссэнээр тус улстай хийх худалдаа буурах болсон. Эдгээрээс үүдэн Япон улс сүүлийн есөн сар худалдаандаа тасралтгүй алдагдал хүлээгээд байгаа ажээ.