Японы үйлдвэрлэлийн бууралт шинжээчдийг гайхшрууллаа

Дэлхийн гуравдахь том эдийн засагтай улс буюу Японы үйлдвэрлэлийн гарц өнгөрсөн сард 2.3 хувиар буурсан нь эдийн засаг нь удаашрах дохиог өгөөд байна.
Хоёрдугаар сарын энэхүү үзүүлэлт нь тус улсын хувьд гурван сарын хугацаан дахь анхны бууралт бөгөөд татвар нэмэгдэх гэж байгаатай холбогдуулан бүтээмж өснө гэж таамаглаж байсан шинжээчдийг гайхшруулсан хэрэг боллоо.
Өнөөдрөөс тус улсын худалдааны татвар 5-8 хувиар өсөж байгаа. Ингэснээр Япон улсад өсөн нэмэгдэж буй өрийн дарамтаа багасгах орон зай, санхүүгийн боломж бий болно гэж итгэж байгаа. Мөн энэ нь Шинзо Абе сайдын үнийг өсгөх бодлогын нэг хэсэг билээ. Тэрбээр үнийг доод тал нь хоёр хувиар өсгөх эрмэлзлэлтэй байгаа бөгөөд ингэвэл Япон улс дефляцийн эсрэг зарласан дайнд ялж, буурч буй үнийг тогтоон барьсан хэрэг болох юм.

Эх сурвалж: BBC