Япон, Австрали 7 жил дуншсан худалдааны гэрээгээ эцэслэв

Япон болон Австрали улс худалдааны шинэ хэлцэл хийж, хоёр талаас импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг багасгахаар болжээ.
Япон улсын хувьд Австралиас орж ирдэг үхрийн махны татварыг багасгаж, Австрали улсын хамгийн их хэмжээгээр тус улсад нийлүүлдэг бяслагт ногдуулдаг татваргүйн квотоо өндөрсгөх хөнгөлөлтүүдийг үзүүлэхээр болжээ.
Дээрх худалдааны тохиролцоо долоон жилийн турш хэлэлцээрийн шатанд байсан бөгөөд ийнхүү эцэслэгдэж байгаа аж. Гэвч Японы Ерөнхий сайд Австралид энэ жилийн эцсээр айлчлал хийсний дараагаар бүрэн шийдэгдэх юм байна.
Австралийн Ерөнхий сайд Тони Абот Японд хийж буй одоогийн айлчлалынхаа үеэр “Энэ бол Япон улсын хувьд том гүрэнтэй хийж буй анхны эдийн засгийн болон чөлөөт худалдааны гэрээ. Тэр дундаа манайх шиг хөдөө аж ахуйн хүчирхэг салбартай эдийн засагтай байгуулсан гэрээ” хэмээн онцолжээ.
АНУ-аар ахлуулсан 12 улс “Транс Номхон далайн түншлэл” хэмээх чөлөөт худалдааны гэрээг батлахаар хүчилж буй үед дээрх хоёр улс хамтын худалдааны гэрээгээ түргэвчилсэн нь энэ юм.