Өсөх үү, буурах уу

Лондонгийн металлын биржид зэсийн ханш нэг тонн нь 7255 ам.доллар байна. Дэлхийн эдийн засгийн ээдрээтэй байдалтай уялдан тус металлын ханшийн хандлагын талаарх шинжээчдийн таамаг зөрөлдсөөр байгаа юм. Зарим шинжээчийн үзэж буйгаар Хятадын эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор цаашид зэсийн ханш өсөх аж.

Харин Токио дахь “Nihon Unicom” компанийн ерөнхий захирал Хироюүки Кикүкава БНХАУ-ын зэсийн эрэлт буурна гэжээ. Түүнчлэн Лондонгийн металлын биржийн шинжээчдийн тооцоолсноор энэ оны сүүлээр зэсийн ханш 0.4 хувиар буурах юм байна.