Бизнес эрхлэгчид төмөр хааны бунхан, цогцолборыг үзэж сонирхов
![](https://mongolianeconomy.mn/wp-content/uploads/2025/02/jpg.png)
Монголын аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөл Узбекистан улсын Самарканд хотоор аялж, Төмөр хааны бунхан болон түүх, соёлын Регистан төвд очиж үзлээ.
Доголон Төмөр хаан 1403 онд Османы эзэнт гүрэнтэй хийсэн дайны үеэр нас барсан өв залгамжлагчдадаа зориулан уг ордонг бариулжээ. Доголон Төмөр хаан 1405 онд нас барсан бөгөөд түүнийг тус бунханд оршуулсан байна. Үүнээс хойш энэ бунханд түүний багш, хөвгүүд, ач хүүгийн шарилыг байрлуулсан аж.
“Доголон Төмөр хаан Иранчуудтай дайтаж байхдаа баруун хөлөө шархлуулсан, эдгэснийхээ дараа доголж алхдаг болсон тул ийнхүү нэрлэсэн байдаг. Тэрбээр 35 жил хаан ширээнд суухдаа 18 удаа дайн тулаан хийж, 19 дэх тулаанаа хийж байхдаа 68 насандаа нас барсан. Энэхүү сүм нь Азидаа цор ганц, ховор, онцлог хийцтэй. Тухайн үед Армени, Турк, Азербайжан, Гүрж, Иран, Ирак, Афганистан, Энэтхэгийн зарим газар нутаг гээд Төв Азийн улс орнуудыг эзэлж байсан. Түүнийг нас барсны дараа хаан ширээний төлөө тэмцэл 5 жил үргэлжилсний эцэст отгон хүү нь угсаа залгамжилсан.
Эх сурвалж: МҮХАҮТ