Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ажил ургаштай байна

Sarangerel
2023-10-25 16:50:26
Ангилал: Нийгэм

Улаанбаатар хотоос 120 км зайд баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол Улсад хамгийн өртөг багатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх бололцоотойг мэргэжилтнүүд тооцоолсон. Тэгвэл “Цэцэнс майнинг энд энержи” компани болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”  ТӨХК-ийн хооронд байгуулсан  гэрээний дагуу Багануур-Бөөрөлжүүт 220 кВ-ын 261, 262-р цахилгаан дамжуулах агаарын шугамын нэгдүгээр багцын барилга угсралтын ажлыг хийж дуусгажээ. Нийт 100 гаруй инженер техникийн ажилчид, 15 машин техник хэрэгсэлтэйгээр өнгөрсөн тавдугаар сарын 8-наас энэ сарын 21-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна.

Тодруулбал, Багануур-Бөөрөлжүүт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын №1-33 дугаар тулгуурыг 209, 210-р агаарын шугамын №279 дугаар тулгуурт шилжүүлж холбон хүчдэлд амжилттай залгажээ. Тус шугамын барилга угсралтын ажилд салбар бүрээс засварын ажилчид оролцож, хамтран ажилласан нь бие биенээсээ суралцах, туршлага хуримтлуулах, шинэ залуусыг дадлагажуулж ур чадварыг нэмэгдүүлсэн нэгэн томоохон сургалт боллоо гэдгийг холбогдох байгууллага онцлов.

П220-2 маркийн завсарын төмөр тулгуур угсарч байгаа нь

Дамжуулагч утас татаж байгаа нь

У220-2т+5 маркийн анкер тулгуур босгож байгаа нь