Б.Болдыг Рио Тинто шинэ албан тушаалд томиллоо

Mongolian Economy
2024-04-08 11:56:46
Ангилал: Мэдээ

Рио Тинтогийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Болдыг Худалдаа хариуцсан захирлаар томилж буйгаа тус компани өнөөдөр зарлалаа. Ингэснээр тэрбээр Рио Тинтогийн борлуулалт, маркетинг, худалдан авалт, далайн болон логистикийн үйл ажиллагааг хариуцаж ажиллах юм. Б.Болд захирал шинэ үүрэгт ажилдаа 2024 оны есдүгээр сарын 1-нээс орох бөгөөд Сингапур улсад суурьшиж ажиллана. Мөн группийн бизнес хөгжлийг тэргүүлж ажиллахаас гадна Гвиней улс дахь Симанду төслийг үргэлжлүүлэн хариуцах юм.

Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Я.Стаусхольм энэ томилгооны талаар “Ирээдүйд илүү хүчирхэг Рио Тинтог цогцлоож, сахилга баттайгаар өсөж хөгжих стратегийг маань хэрэгжүүлэхэд Б.Болд төгс тохирно. Тэрбээр олон улс, таваар, зах зээлийн баялаг туршлагаа дэлхийн хэмжээний харилцааг хөгжүүлэхэд анхаарсан бизнес хөгжлийн дээд зэргийн туршлагатай хослуулсан. Түүний манлайлал нь үнэ цэн, өсөлтийг бий болгоход бидэнд тусална гэдэгт итгэж байна” хэмээн өгүүлжээ.

Харин шинэ албан тушаалд томилогдож буй Б.Болд “Хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, хамтрагч нартаа инновац, өсөлтөөр дамжуулан Рио Тинто маш их үнэ цэнийг бүтээх боломжтой болсон энэ цаг үед шинэ албан тушаалд ажиллахаар болсондоо сэтгэл маш их хөдөлж байна. Хамтдаа амбицтай ажилласнаар бид хамтын үнэ цэнийг бүтээх шинэлэг, илүү сайн арга замуудыг олж чадна” гэж ярьсан байна.

Рио Тинтод Худалдаа хариуцсан захирлаар ажиллаж байсан А.Барриос Рио Тинтог орхих шийдвэр гаргаснаар эл өөрчлөлт хийгдэж байгаа юм.

 

 

Mongolian Economy