Гурвантэс XXXV төслийн нүүрсний давхаргын хийн нөөцийг танилцууллаа

Zoltsagaan Zol
2021-08-20 12:41:49
Ангилал: Эдийн засаг

Talon Energy компани Австралийн Хөрөнгийн биржид нүүрсний давхаргын хийн “Гурвантэс XXXV” төслийн нөөцийн үнэлгээг хийж дуусгасан талаар мэдээллээ. Тус төсөл 5.96 их наяд шоо фут бүхий нөөцтэй гэж үнэлэгдэн томоохон дэмжлэг аваад байна. 

Гурвантэс XXXV талбай нь 8,400 км.кв бөгөөд олон улсын нэр хүнд бүхий газрын тосны зөвлөх Dutchland Sewell & Associates компанийн нөөц нь 2,235 км.кв талбайг эзэлж буй.

Talon Energy нь 1.5 сая ам.долларыг төлснөөр хайгуулын ажлаа эхлүүлж, “Гурвантэс ХХХV” төслийн 33 хувийг эзэмших болсон. Тус компани энэ оны хайгуулын ажлынхаа хүрээнд дор хаяж дөрвөн цооног өрөмдөх төлөвлөгөөтэй байна. Харьцангуй бага талбайд ийм хэмжээний нөөц байгаа нь маш гайхалтай зүйл хэмээн Talon Energy компанийн удирдах захирал Дэвид Кейси хэлжээ. 

Гурвантэсийн хамгийн сайн концентрац бүхий талбай нь км.кв тутамдаа 12.4 тэрбум фут шоо нөөцтэй. Энэ нь дэлхийд хамгийн их биш ч 1800 гаруй өрмийн цооногтой гэдэг утгаараа монголдоо хамгийн том нүүрсний давхаргын хийн бүс болж байна. 

БНХАУ-ын хил дагуу дэлхийн хамгийн том хийн зах зээл төвлөрдөг. Хятадын хийн хоолойгоос 20 орчим км зайд байрлаж буй “Гурвантэс XXXV” нь Монгол Улсад урт хугацааны гайхалтай өгөөж өгөх хөрөнгө оруулалт гэдгийг албаныхан онцоллоо.  

Түүнчлэн эрчим хүчний өндөр хэрэглээтэй томоохон уурхайнуудын ойролцоо оршдог учир ирээдүйд Монгол Улс болон БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг хангах боломжтой юм. 

 

Zoltsagaan Zol