Дараагийн анги
Тинселтаун 100 нас хүрэхэд үзэгчдийн сонирхол нь студийн бүтээмжээс хурдан өөрчлөгдөв
1923 онд Калифорнийн үл хөдлөхийн Woodruff & Shoults компани орон сууцны төслөө сурталчлах санаа олжээ. Hollywoodland хэмээх шинэ бүтээн байгуулалтаа сурталчлахын тулд луусаар тус бүр нь 15 метр өндөр 13 цагаан аварга үсгийг толгод дээр гаргав.
Нэг зуун жилийн дараа уг үсэг байсаар байгаа ч (1949 оны засварын үеэр “LAND”-ыг хассан) бэл дэх кино бизнес өөрчлөгдөж байна. Хүмүүсийн үзэж буй контент, үзэх арга нь ирэх хэдэн жилд сүүлийн нэг зуунаас илүү их өөрчлөгдөнө.
1923 оноос ирсэн үзэгч өнөөдрийн өнгөт дүрс, синхрон дууг сонсоод гайхах байсан. Гэхдээ олон зүйл танил санагдана. 1920-оод онд их амжилт олсон кинонуудад одоогийнх шиг Unversal-ын бөмбөрцөг, Paramountын одоор хүрээлэгдсэн уулын лого гардаг байсан. Disney, Warner Bros энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ.
Кино театр ч ижил төстэй хэвээр. Кино, дууны чанар нь попкорны хэмжээтэй адил том үсрэлт хийсэн. Гэвч 3D кино, хүнхэр “синерама” дэлгэц, Smell-O-Vision зэрэг шинэчлэл бүтэлгүйтэв. Гэрийн нөхцөлд олшруулах боломжгүй зүйлийг тогтвортой байлгахад хэцүү. Учир нь зурагтын дагалдах зах зээлгүй ч кино ашиг олох хэцүү.
Гэхдээ олон зүйл хувирсан, бүр их өөрчлөгдөнө. 1923 оны үзэгчдэд өнөөгийн кино театр танил байж мэдэх ч үйлчлүүлдэг хэлбэр нь өөр болсон. 1930 онд америкчуудын гуравны хоёр нь долоо хоногт нэг удаа кино театрт очиж киноноос гадна мэдээ, савангийн дуурь, хүүхэлдэйн кино үздэг байжээ. Удаах жилүүдэд “уран сайхны” киноноос бусад нь зурагт руу шилжсэнээр кино театр нь хааяа нэг очдог газар болов. 2019 онд америкчууд дунджаар 3.5 удаа кино театр оржээ.
2020 онд бокс-оффисын орлогыг 82 хувиар бууруулсан цар тахлын сүйтгэл түр зуурын үзэгдэл биш. Орлого нь ахин сэргэхгүй байж магадгүй гэдгийг нэгэн студийн захирал хүлээн зөвшөөрч, хатуу хөл хорионы улмаас кино театрууд хаагдаж, хүмүүс стриминг рүү шилжсэн нь үүнд нөлөөлсөн гэж буруутгав. Стримингийн трэнд нь “Hollywood”-ын бүтээмжийн ихэнхийг технологийн фирмүүд хянадгийг харуулж байна.
Купертиногоос 480 км зайд орших Apple компани tv+ үйлчилгээг нэвтрүүлснээс гуравхан жилийн дараа Оскарын шагнал хүртсэн. Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй телевизийн бүтээл “The Rings of Power”-ийг бүтээсэн Amazon Сиэтлд байдаг.
Үзэгчид олон сая долларын өртөгтэй бүтээлээс татгалзаж, гэртээ бүтээсэн контентыг илүүд үзэж буй
1923 оны цаг хугацаагаар аялагчад үр удам нь зургаан метр дэлгэцийг 20 инч дэлгэцээр сольсныг харах хэцүү байсан бол шинэ трендийг ойлгоход бүр хэцүү болно. Томас Эдисоны бүтээсэн кинетоскопоос яльгүй том дэлгэцтэй гар утсан дээр видео үзэхэд америкчууд өдөрт 50 минутыг зарцуулдаг. Америкийн кино салбарыг төлөөлдөг Motion Picture Association-ийн мэдээлснээр хүүхдүүдийн 60 хувь гар утсаараа долоо хоног тутам бүрэн хэмжээний телевизийн шоу үздэг. Их Британийн 16-34 насны залуус Youtube-ээр өдөр бүр нэг цаг контент үздэг гэж Ofcom мэдээлжээ.
Одоо өгүүлэх зүйл өнгөрсөн зууны үзэгчдийг бүр гайхашруулна. Хэрэглэгчид зөвхөн атга дэлгэцийг том дэлгэцээр солиогүй. Тэд 1920- оод оны киноноос хямд өртөгтэй, гэрт хийгдсэн контентыг олон сая доллар зарж хийсэн бүтээлүүдээс илүүд үзэж байна. Технологи боловсронгуй болж, илүү үнэтэй бүтээгдэхүүн гарах зуур үзэгчид мөрөө хавчин жижиг дэлгэц дээр нь гарч буй гэрийн видеог шимтэн үзэх болно.