Дотоодын анхны “Жендэр бонд”-ыг танилцууллаа

ХААН Банкнаас дотоодын хөрөнгийн зах зээлд гаргаж буй анхны Жендэр бондын танилцуулга арга хэмжээ өнөөдөр боллоо. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засгийн оролцоо, манлайллыг дэмжих, ажлын байрыг бий болгох, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн санхүүжилт олгохоор ийнхүү Жендэр бондыг гаргалаа.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Уг бондын зорилго нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, жендерийн тэгш бус байдлыг бууруулах, эдийн засгийн идэвхтэй оролцоог хангах явдал юм. Бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгийг эмэгтэй бизнес эрхлэгч болон харилцагчдад олгогдох бизнесийн зээлийг санхүүжүүлэхэд зориулан онцгойлон хуваарилах юм” хэмээв. ХААН Банк НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжиж, энэ төрлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд Монгол Улсаас анх удаа Ногоон бонд болон олон улсын зах зээлд Нийгмийн бондыг амжилттай гаргаж байсан билээ.
Жендер бонд нь Монголын хөрөнгийн зах зээлд шинэ, инновацлаг санхүүгийн хэрэгсэл болж, зах зээлийг төрөлжүүлэх, тэлэх, улмаар дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад шинэ хөрөнга оруулалтын гарц бий болоход өндөр ач холбогдолтой юм. Тус бондын нээлт буюу цан цохих үйл ажиллагаа энэ сарын 7-ны өдөр болох юм байна.
Нөхцөл:
Нэрлэсэн үнэ: 100,000₮
Өгөөж: Жилийн 16.0%
Татан төвлөрүүлэх нийт дүн: 30 тэрбум ₮
Урьдчилсан захиалга: 2025.07.02 – 2025.07.06
Хэрэв та эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл андеррайтер Өлзий энд Ко капитал ҮЦК болон бусад үнэт цаасны компанид хандан Жендэр бондын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч, захиалга өгөх боломжтой.
Андеррайтер утас: 7777-6377
Дэлгэрэнгүй: https://bit.ly/KB07-02