Дулааны инженерээр суралцдаг оюутанууд иж бүрэн лабораторитай болов

Sarangerel
2023-10-25 15:55:27
Ангилал: Мэдээ

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Дулааны инженерийн салбарт 50 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн автомат узелийн цогц төхөөрөмжийг гардуулан өгчээ.

Тус төхөөрөмжийг дулааны эрчим хүчний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралтын чиглэлд бизнессийн үйл ажиллагаа эрхэлдэг “БЭЗҮ ТЕХНОЛОГИ” болон “ЕВРОЗИГИ ИНЖЕНЕРИНГ” компаниас өөрийн хөрөнгөөр хийж, хүлээлгэн өгч байгаа аж.  Үйлдвэр, хотын дулаан хангамж, Дулааны процессын автоматжуулалтын хөтөлбөрөөр суралцаж буй оюутан залуусын мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд хэрэглэх бодит туршилтын лаборатори ийн нэмэгдэж байгаа юм.