Уншигч та “Дэлхий 2021” сэтгүүлээ урьдчилан захиалаад 30 хувийн хөнгөлөлт эдлээрэй.

Дэлхийн чиг хандлагыг угтан таамагладаг The World In буюу Дэлхий сэтгүүлийг The Economist-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд Mongolian Economy сэтгүүл зургаа дахь жилдээ гаргах гэж байна.

Дэлхий 2021 дугаар нь 19 секц бүхий 150 нийтлэл, 82 улсын 15 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд болон 2021 оны цаглабараас бүрдэж буй. Энэ жилийн дугаар урьд жилүүдээс нэлээд онцлог болж буй бөгөөд “Цар тахлын дараа” тусгай секц уншигчдын дунд хүлээлт үүсгээд байгаа юм.

The Economist-ийн Дэлхий дугаар нь тухайн жилд улс орнууд, гол салбаруудад гарах өөрчлөлт, сорилт, шийдлийн талаар маш тодорхой өгүүлдэг билээ. Монгол хэлээр гарч буй Дэлхий сэтгүүлд манай улсын эрх баригчид, нөлөө бүхий байгууллагуудын удирдагчид зочин нийтлэгчээр оролцож, салбар салбарын тухайн жилийн өнгийг тодорхойлдог болсон уламжлал тогтжээ. Энэ жилийн дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Сайд буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга тэргүүтэй зочид нийтлэл бичиж байна.

Харин Англи талд Кофи Анан сангийн тусгай зөвлөх Алан Досс, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутьереш, Европын комиссын ерөнхийлөгч Урсулу фон дер Лейен, Дэлхийн банкны ахлах эдийн засагч Кармен Райнхарт, Google Alphabet-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай зэрэг нөлөө бүхий хүмүүс орж байна.

 

 

 

Г.Орхон