Дэлхий 2022 – Оросыг ажиглах өнцгүүд

Mongolian Economy
2022-02-23 10:28:42
Ангилал: Дэлхий 2022

Английн “The Economist” сэтгүүлийн “The World Ahead” тусгай дугаарын онцгой эрх эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл энэхүү тусгай дугаарыг монгол хэлээр 7 дахь жилдээ эрхлэн гаргалаа.

Коронавирусийн цар тахалтай нүүр тулсан хүн төрөлхтөн эл гамшгаас улбаатай олон бэрхшээл, сорилт, аюулыг 2022 оноос эхлэн даван туулж, дасан зохицож эхлэх болно. Цар тахлын өмнөх болон дараах дэлхий огт өөр болж, эдийн засаг, геополитикийн цоо шинэ сорилт, асуудлуудаас гадна хүмүүсийн ажиллах хэв маяг, аяллын өнгө төрх гээд олон зүйл өөрчлөгдөв. Үүнийг нэгэнт “шинэ эгэл” хэмээн нэрлээд эхэлжээ.

“Шинэ дэлхий”-тэй танилцаж, зөв шийдвэр гаргахад туслах “Дэлхий 2022” сэтгүүлд Оросын Холбооны Улстай холбоотой ямар мэдээллүүд багтсаныг товч сонирхуулья:

“Европ” булангаас:

  • Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг 2020 онд хордуулж, 2021 онд шоронд хорьсон явдал нь Владимир Путины дэглэмийг автократаас хуулийн болон үндсэн хуулийн хэм хэмжээнд захирагдалгүй цөөн бүлэг хүмүүс эрх мэдэлд хүрсэн дарангуйлал болсныг илтгэв.
  • Иргэний нийгмийг зохион байгуулалтад орох, Навальныйг сөрөг хүчний гол улс төрч болоход тусалсан интернэт бол Кремлийн хувьд хамгийн том сорилт нь юм.
  • Гэвч сүүлийн арванд интернэт түгээмэл болсноор телевизэд монополь байх нь Кремльд ашиггүй болжээ.

“АНУ” булангаас

  • Хятадын халдлагад Тайвань өртөх нь Америкийн гадаад бодлогыг Афганистанаас илүү сорино. АНУ арлын тэр орны тусгаар тогтнолын төлөө өөрийн охид, хөвгүүдээ золиослох уу? Эсвэл Орос Украин руу довтолбол түүнтэй дайн хийж азаа үзэх үү? Энэ бол амархан хариулах боломжгүй хэцүү асуултууд.
  • Хятад, Орос, Энэтхэг, Европ болон бусад хүчний төвүүд Америктай харьцуулахад улам хүчирхэгжиж байгаа тул дэлхий эргээд олон туйлт хүчний хуваарилалт руу шилжиж байна.

“Дэлхийг тоогоор – Улсууд” булангаас

  • Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу В.Путин 2036 он хүртэл төр барих боломжтой ч үүний тулд дотоодын сөрөг дуу хоолой, бодит эсвэл бодит бус гадны дайсны өдөөн хатгалгыг хянаж байх ёстой.

“Шинжлэх ухаан, технологи” булангаас

  • ОХУ-ын сансрын агентлагийн хувьд 2022 онд сансрын аялал жуулчлалын чиглэлээр санхүүжилт татаж, энэ салбар цаашид ахих уу, нурах уу гэсэн эгзэгтэй цаг үед тулж ирээд байна.

Дэлгэрэнгүй анализ, мэдээллийг “Дэлхий 2022” сэтгүүлээс:

Сэтгүүл захиалах:

  • Редакциар буюу 94092904, 70115477, 80100390 утсаар (хүргэлт үнэгүй)
  • “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар 
  • Номын дэлгүүрүүдээр

“Дэлхий 2022” сэтгүүл нь 21 секц бүхий 150 нийтлэл, 81 улсын 15 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд болон 2022 оны хуанлигаас бүрдсэн 176 нүүр бөгөөд жилийн туршид уншигч таны ширээн дээр байх болно.

 

 

 

 

Mongolian Economy