“Дэлхий 2023 онд” дугаараар дэлхийг тольдъё
“Mongolian Economy” сэтгүүлийн уншигч, харилцагчид болон “Дэлхий” тусгай дугаарыг жил бүр тэсэн ядан хүлээдэг “фэнүүд”-ийн гарт “Дэлхий 2023 онд” тусгай дугаар очлоо.
2023 онд 180 жилийн ойгоо тэмдэглэх Английн “The Economist” сэтгүүлтэй 11 жил түншилж буй бид энэхүү тусгай дугаарыг Монголын уншигчдадаа албан ёсны эрхтэй хүргэсээр найм дахь жилтэйгээ золгож байна.
2023 оны дэлхийг тольдсон энэ дугаарт нийт 150 нийтлэл, 15 салбар, 81 улсын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтийг уламжлал ёсоор багтаажээ. Энэхүү мэдээлэл нь тухайн салбарын мэргэжилтэн, бизнесмэн, бодлого боловсруулагч, судлаач, оюутнуудад үнэ цэнтэй мэдээлэл болно гэдэгт бид итгэлтэй байна.
“Дэлхий 2023 онд” дугаарт Украин-ОХУ-ын дайнаас үүдэлтэй геополитикийн эрсдэл, эрчим хүчний хямрал, эдийн засгийн удаашрал, энэ гурван гол шокоос үүдэлтэй төсөв мөнгөний хатуу бодлого, өлсгөлөн, улс төр, нийгэм, бизнесийн таагүй орчин зэргийг онцолсон байна.
Түүнчлэн инфляц, уур амьсгалын өөрчлөлт, Хятадын эдийн засаг, хүн амзүйн эрсдэл, бигтек, компаниудын нийгмийн хариуцлага, БОНЗ, цахилгаан машин, хиймэл оюун, крипто өвөл, Тайваний асуудал, стагфляц зэрэг ойрын хугацаанд дэлхийн өнгө төрхийг тодорхойлох онцлох олон үйл явдлын талаар Economist-ийн сэтгүүлч, шинжээчдийн бичсэн тойм, анализыг унших боломжтой.
Энэ жилийн “Онцлох булан”-д 2023 онд моодонд орох магадлалтай 23 нэршилийн тухай бичсэн байна. Харин онцлох зочин нийтлэлчдээр Шотландын Ерөнхий сайд Н.Старжеон, Барбадос улсын Ерөнхий сайд М.Моттли, Khan Academy-ийг үндэслэгч С.Хан, Universal Robots-ийн К.Повлсен, дуучин, идэвхтэн Б.Эно нарын алдартан ажиллаж, үнэ цэнтэй бодлоо хуваалцжээ.
Харин сэтгүүлийн Монгол талд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга, ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ф.Малон, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Лингенфэлдер, Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, ДЦС-4 ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Ч.Төмөрхуяг, Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал К.Курушима, эдийн засагч Ч.Хашчулуун, олон улсын харилцааны судлаач Д.Баярхүү, Сант Марал сангийн захирал Л.Сумати, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Дамба, нар зочин нийтлэлчээр оролцож, 2023 оны Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн орчны талаар анализ тойм бичлээ.
Мөн энэ оны эдийн засаг, бизнесийн ерөнхий төлөв байдал, банк, төмөр зам, эрчим хүчний салбарын төлөв зэрэг анхаарал татсан сэдвүүдээр манай сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэлийг уншаарай.
Худалдаалах үнэ: 45,000₮ /хүргэлт үнэгүй/
Захиалга болон дэлгэрэнгүй мэдээлэл: 9409-2904, 99161303
Худалдаалах байршил:
Internom Bookstore Bookstore /Өргөө 2 салбар/
Majestic Bookstore /Их дэлгүүр/