Л.Оюун-Эрдэнэ: Монголд хөрөнгө оруулалт хийхийг урьж байна

B Shurenchimeg
2022-02-16 18:00:14
Ангилал: Эдийн засаг

Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, тус яамны харьяанд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг тодорхой болгох, хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалтын болон эдийн засгийн бүхий л салбартай холбох  зэрэг олон ач холбогдолтой ажлыг шинэ агентлаг гүйцэтгэнэ. Мөн хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх юм.

Энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхийг уриалж Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдад үр ашигтай, ойлгомжтой, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор Монгол Улс Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг сэргээн байгуулна. Монголд хөрөнгө оруулалт хийхийг урьж байна” гэжээ.

 

 

 

 

 

 

B Shurenchimeg