Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг гишүүнчлэлээ эхлүүллээ

Mongolian Economy
2023-05-29 10:49:27
Ангилал: Мэдээ

Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг нь албан ёсоор төлбөртэй гишүүнчлэлээ эхлүүлж байна. 2009 онд АНУ-ын Виржиня мужид үүсгэн байгуулагдсан цагаас хойш бид залуу мэргэжилтнүүдэд зориулсан ур чадвар олгох зорилго бүхий интерншип хөтөлбөр, тэтгэлэгт хөтөлбөр, танилцах аялал, BFIT хөтөлбөр, хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аянуудыг ашгийн бус зорилгоор зохион байгуулж ирсэн билээ.

Цаашид Залуучууд болон ажил олгогчдын хоорондох үл нийцлийг Тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/, зохистой хөдөлмөрт уриалж холбох, тэдний хооронд гүүр болох, хамтдаа хөгжих тогтвортой, хүртээмжтэй гишүүнчлэлийн платформыг байгуулж илүү олон залуу мэргэжилтнүүдийг сүлжээндээ нэгтгэж хамтдаа ажиллаж, сурч, хөгжих зорилгоор төлбөртэй гишүүнчлэлээ эхлүүлэхээр боллоо.

Өөрийн утга учиртай амьдралыг бүтээхийг хүсэж буй, ажил мэргэжлийн чадамжаа дараагийн түвшинд гаргахаар тэмүүлж буй, хамтдаа гайхалтай дурсамж, үнэ цэнийг бүтээхийг хүсч буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол залуу мэргэжилтнүүд, оюутан залуусыг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

YOUTHinc гишүүнчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах:

https://www.youthinc.mn/join-us

АЖИЛЛАЯ. СУРЪЯ. ХӨГЖЬЕ

 

 

Mongolian Economy