“Мэргэжлээ крашлая” боловсролын өдөрлөг зохион байгууллаа
“Оюу толгой” компани “Мэргэжлээ крашлая” боловсролын өдөрлөгөө 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улсын драмын эрдмийн театрт зохион байгууллаа.
Олон нийтэд нээлттэй зохион байгуулсан боловсролын өдөрлөгийн үеэр 2,000 орчим оюутан, сурагч “Оюу толгой” компаниас хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах, гадаадад тэтгэлгээр суралцах болон мэргэжил сонголтын зөвлөгөө авч нэг өдрийг үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа өнгөрүүллээ. “Оюу толгой” компанийн “Эрдэс баялгаас эрдэм, мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” алсын харааны дагуу өнгөрсөн хугацаанд:
– 1,268 оюутан, сурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт.
– 44 оюутныг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт,
– 376 оюутныг Дотоодын тэтгэлэг хөтөлбөрт,
– 577 оюутныг Дадлагажигч оюутны хөтөлбөрт,
– 160 төгсөгчийг Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамруулжээ.
Харин 2022-2023 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын 36, Өмнөговь аймгийн 50 сурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт, 35 оюутныг Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт, 10 оюутныг Дадлагажигч оюутны хөтөлбөрт, 20 их сургуулийн төгсөгчийг Шинэ төгсөгчийн хөтөлбөрт, таван оюутныг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт, дөрвөн багшийг ШУТИС, Рио Тинто Монгол ХХК-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт шалгаруулж, тэтгэлгийн батламжийг гардууллаа.