“Олон улсын бараа бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэнд оролцохыг урьж байна

Mongolian Economy
2024-01-29 11:27:23
Ангилал:

БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 26-28 ны өдрүүдэд “Олон улсын бараа бүтээгдэхүүн”-ий 16 дахь удаагийн үзэсгэлэн болно. 2023 онд Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүн байгууллагууд уг үзэсгэлэнд амжилттай оролцсон бөгөөд үзэсгэлэн сонирхогчид, худалдан авагчид ихтэй үзэсгэлэн юм. Танхимын хэмжээ нь 30.000 кв.м бөгөөд нийт 1100 стенд засагдана.

Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид: БНХАУ-ын ЗГ-ын Хэбэй муж дахь Гадаад Худалдааг Дэмжих Хороо, Хэбэй мужийн Шижиажуан Хотын захиргаа, Ценьдингийн Ардын Засгийн Газар.

Үзэсгэлэн болох газар: Conference Hall of Shijiazhuang International Convention and Exhibition Center.

Үзэсгэлэнд оролцох бараа бүтээгдэхүүн: Ноос ноолууран бүтээгдэхүүн, арьс, ширэн бүтээгдэхүүн, хүнс-консервлосон болон хагас боловсруулсан ба хиам, нөөшилсөн бүтээгдэхүүн, дотоодын ба гадаадын гоо сайхны бүтээгдэхүүн, төрөл бүрийн стандартын шошго савлагаатай /хадгалах хугацаа урт, хятад хэлээр байвал сайн/ хүнсний бүтээгдэхүүн, эсгий бүтээгдэхүүн, бусад. Үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүн чанартай, өнгө үзэмжтэй, байгууллагын нэрийн хуудас бүхий уут савтай, хуурамч бус байх ёстой.

Энэхүү үзэсгэлэнгийн хугацаанд, мөн уг үзэсгэлэнгийн төвд Biomedical Exhibition, New Generation Electronic Information (Digital Economy) Exhibition, High end equipment manufacturing exhibition, Modern Food Exhibition, Trade and Logistics Industry Exhibition, Famous Auto Show үзэсгэлэнгүүд нэгэн зэрэг энэ өдрүүдэд нээгдэнэ.

Шижиажуан хотын тухай товч: Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй Хятадын төв хэсэгт орших, нийт 500 км2 талбай бүхий нутаг дэвсгэртэй, 11.500.000 хүн амтай, Вэй гүрнээс сүүлчийн Чин улсын үеийн 1600 гаруй жилийн түүхтэй, түүх дурсгалт, соёлын дэлхийд гайхагдсан 7672 үзмэрийн байгууламжуудтай, аялал жуулчлал өндөр хөгжсөн, орчин үеийн дэд бүтэц, техник технологи, бүтээн байгуулалт, спорт, боловсрол, эмнэлзүй, тоног төхөөрөмжийн аж үйлдвэр бусад мужаасаа түлхүү хөгжсөн, банк санхүү, орчин үеийн үйлчилгээний газрууд өндөр хөгжсөн, дээд зэргийн усны чанартай байгалийн хамгаалалтын бүс нутаг, Хятадын худалдааны чөлөөт бүсийн “Жишиг загвар” хотуудын нэг юм.

Тус үзэсгэлэнд оролцох хүсэлтэй компани, аж ахуйн нэгжүүд 3-р сарын 30-ны дотор Улаанбаатар хотын худалдааны танхимд бүртгүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 7700-3883

И-мэйл: namjilmaa@ubchamber.mn

 

 

Mongolian Economy