Оросын Төв банк төсвийн алдагдлаа нөхөх стратегийн алхмаа үргэлжлүүлж байна
ОХУ-ын Төв банк дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар 700,000 трой унц алт арилжаалжээ. Ингэснээр тус улсын алтны нөөц энэ сарын эхэнд 74,1 сая трой унц болж, оны эхний 74,8 саяас багаслаа. Банкны удирдлагууд алтны нөөцөө энэ оны гуравдугаар сард 384 тэрбум доллароор үнэлж байсан бол өдгөө 334 тэрбум ам.доллар болгож бууруулсан байна. Гэхдээ энэ нь нэгдүгээр сарын 1-ний 325 тэрбум доллартай харьцуулахад өндөр үнэлгээ юм.
Мөнгөний бодлого тодорхойлогчид төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор 2025 оны арваннэгдүгээр сараас зах зээлд алтаа нийлүүлж эхэлсэн. Тухайн үед тэд алтны үнийн өсөлтөөс шалтгаалж улсын нөөцөд алтны эзлэх хувь хэмжээ нэмэгдсэн тул нөөцөө солонгоруулах хэрэгтэй гэж тайлбарлаж байсан юм.
Оросын Төв банкны энэ арилжаа нь Хятад, Бразил зэрэг орны он гарснаас хойш үргэлжлүүлсэн алтны худалдан авалттай харьцуулбал эсрэг шийдвэр болж байна.
Өрнөдийн орнуудын хоригоос шалтгаалж Оросын Төв банк доллар, евро худалдан авч чадахгүйд хүрсний улмаас алт болон Хятадын юань хамгийн их хөрвөдөг хөрөнгө нь болсон юм. Харин Ираны дайны нөлөөгөөр бодлогын хүү, инфляц өснө гэсэн таамаг үүссэн тул өнгөрсөн гуравдугаар сард алтны үнэ 2008 оны аравдугаар сараас хойших хамгийн гүн уналтаа үзүүлсэн юм.
Сэтгүүлч Б.Даваажав
