“Оюу толгой” компани 2023 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа

Mongolian Economy
2023-11-11 14:03:56
Ангилал: Мэдээ

“Оюу толгой” компани 2023 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа.

Бид гүний уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд энэ улиралд 18 хүдэр булгуурыг гуравдугаар улиралд тэсэллээ. Улмаар Панел 0 олборлолтын түвшингийн нийт хүдэр буулгуурын тоо 72 боллоо. Ингэснээр манай баг, хамт олон 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллаж байна.

Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба гуравдугаар улирлын эцэст 75 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, баяжуулах үйлдвэрт хийхээр төлөвлөж буй шугамын тохируулгын ажлыг эхлүүлэн, гүйцэтгэгч компани үйлдвэрийн төлөвлөгөөт зогсолтын үеэр шаардлагатай ажлыг гүйцэтгэлээ.

Өнгөрөгч гуравдугаар улиралд Рио Тинто, Оюу толгой болон Монгол Улсын Засгийн Газар УИХ-ын 103-р тогтоолын хэрэгжилтийг хангуулах тал дээр үргэлжлүүлэн хамтран ажиллалаа.

Үйлдвэрлэлийн тайлан

  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20-с бага байлгах зорилгоо биелүүллээ.
  • Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ашигладаг бол Оюу толгой нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2023 оны 3-р улиралд 0.46 шоо метр ус ашигласан) ус ашигладаг, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм.
  • Нийт ажилтны 97.2 хувийг монголчууд, мөн “Оюу толгой” ХХК-ийн нийт ажилтнуудын 23.4 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна.
  • Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 4.2 тэрбум ам.доллар буюу 9.9 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
  • Гуравдугаар улирлын байдлаар 812 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 704 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 88 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.

Үйлдвэрлэлийн мэдээлэл

  • 2023 оны гуравдугаар улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.52% ба 0.42%) өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны гуравдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 16 хувиар өссөн. Энэ улиралд 1.73 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.39 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.8 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан.
  • Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг сайн ахиулж, зургаадугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 780 болон 879 метрт хүргэлээ. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,134 болон 1,176 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрх хоёр босоо амыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвтэй байна. Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгах шаардлагыг хангахад ойртож байна.

 

 

 

 

Mongolian Economy