Сайн уу, DeFi
АЛИС ФҮЛВҮҮД Уолл Стритийн сурвалжлагч, The Economist, НЬЮ-ЙОРК
Бодит эдийн засаг болон санхүүгийн салбар нь тусдаа боловч хоорондоо нягт холбоотой гэж ихэнх эдийн засагч, эрдэмтэн, энгийн хүмүүс боддог. Энэ нь мөнгө бол бодит секторын үйл ажиллагааг давхар илэрхийлдэг гэх неоклассик эдийн засгийн онолчдын баримталдаг “сонгодог дихотоми”-ын үндсэн агуулгатай нийцдэг. Өөрөөр хэлбэл ургуулж буй тариа, хэвлүүлж буй нийтлэл, барьж буй барилга гэх мэт бодит секторт хийгдсэн хөдөлмөрийг мөнгө илэрхийлдэг, эл мөнгийг санхүүчид эргэлдүүлдэг гэсэн санаа юм.
Гэхдээ “хийгдээгүй” хөдөлмөрийг санхүүжүүлэх замаар “бодит” болгож болдог.
Үүнийг гарааны бизнесийн зээл, эсвэл шинэ үйлдвэр барих санхүүжилтэд зориулсан бондоос харж болно. Санхүүгийн үүсмэл хэрэгслийн болон хөрөнгийн зах зээл зэрэг ярвигтай салбарууд ч мөн энэхүү үйл явцын нэг хэсэг. 2022 онд чухам эдгээрт сэтгэл хөдөлгөм инновац гарна. Код, программ нь нээлттэй байдаг этериум блокчэйнд үндэслэсэн протокол, аппликэйшн гарч ирснээр сүүлийн хоёр жилд санхүүгийн системийн гүйцэтгэх олон үүрэг дахин шинээр тодорхойлогдов. Урьдчилан тодорхойлсон дүрмээс гажилгүй автоматаар биелэх “смарт контракт” гүйлгээнд үндэслэсэн бизнесийн үйл ажиллагаа бий болсон. Цахим түрийвч, төлбөрийн систем, хадгаламж зээлийн аппаас эхлээд хөрөнгө оруулалтын сан,өөрийгөө тогворжуулагч мөнгөний систем хүртэл смарт контрактад зориулсан нээлттэй кодуудыг ашиглан олноор гарч ирэв. Ийнхүү уламжлалт санхүүгийн олон үүргийг орлон гүйцэтгэх эдгээр хэлбэр нь төвлөрсөн бус санхүүгийн тогтолцоо буюу DeFi гэгдэн хурдтай хөгжиж байна. 2020 оны эхээр 10 хүрэхгүй тэрбум долларын хэмжээтэй байсан смарт контракт токен одоо 100 тэрбум долларт хүрч төвлөрсөн бус бирж дээр арилжаалагдахаас гадна хадгаламж хэлбэрээр өгөөж хүртсэн байх юм.
DeFi аппуудын эрэлт нь этериум блокчэйний хэрэглээг нэмж байна.
2020 оны эхээр DeFi системийн гүйлгээ нь 116 тэрбум доллар байсан бол 2021 оны хоёрдугаар улиралд 2.5 их наядад хүрчээ. (Энэ хугацаанд төлбөрийн системийн Visa дээрхтэй ойролцоо дүнтэй гүйлгээ, үнэт цаасны Nasdaq бирж зургаа дахин ихийг хийжээ.) Эл систем нь уламжлалт санхүүгээс олон давуу талтай бөгөөд гүйлгээ нь хямд, түргэн шуурхай. Урьдчилан тодорхойлсон дүрмээс огт гажилгүй гүйлгээ хийж, алдааны боломжийг хязгаарласнаар DeFi төлбөр тооцооны эрсдэлийг бүрэн арилгажээ. Зээлийн барьцааг смарт контракт болгосноор эргэн төлөгдөхгүй байх эрсдэл үгүй болов.
Зах зээлд шинээр ороход саад нь уламжлалт санхүүгийн системтэй харьцуулашгүй бага тул DeFi сонирхолтой инновацуудын талбар боллоо. Тухайлбал, блокчэйнд суурилсан Dai стэйблкойн…
Үргэлжлэлийг “Дэлхий 2022” сэтгүүлээс
“Дэлхий 2022” сэтгүүлийн үнэ 44,000₮
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7711-5477, 8010-0390, 9409-2904 дугаараас авна уу.