Салбартаа манлайлж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг өргөмжлөн шалгарууллаа

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ шалгаруулан өргөмжилдөг “lady Entrepreneur-2025” ёслолын ажиллагаа гуравдугаар сарын 6-нд боллоо.
“lady Entrepreneur” арга хэмжээг МҮХАҮТ 1998 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд Гран При цомын эзнээр Мон крем,Петровис, Наран трэйд, Хатан сүлжээ, Монполимет, Денимон зэрэг компанийн захирлууд энэхүү нэр хүндтэй шагналын эздээр шалгарч байжээ.
Өнөөдрийн арга хэмжээг нээж Монгол улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Х.Булгантуяа, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Голомт Банкны ерөнхийлөгч, Г.Ганболд, Монгол Улсад Олон Улсын худалдааг хөгжүүлэх төслийн багийн ахлагч Стефан Мозер нар үг хэллээ.
Зочноор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга, ноён Ядамсүрэнгийн Эрдэнэсайхан, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шүфани, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны газрын зөвлөх Люү Жинжи, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны газрын нарийн бичгийн дарга Цэвэр, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн түншлэлийн мэргэжилтэн, хатагтай Маргарета Жаклин Ван Дэр Вүүд, Монгол Улсад Олон Улсын худалдааг хөгжүүлэх төслийн хувийн хэвшлийн хөгжил хариуцсан зөвлөх Карл Круг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн болон Тэргүүлэгч эмэгтэй гишүүд оролцлоо.
Оны онцлох “lady Entrepreneur-2025” цомын эздээр:
-“Үндэсний үйлдвэрлэгч” Lady Entrepreneur Гоёл Кашимер ХХК Гүйцэтгэх захирал, Бямбахүүгийн Ариунаа
-“Үйлчилгээ”-ний Lady Entrepreneur Юнисервис Солюшн ХХК, Гүйцэтгэх захирал, Цэрэндашийн Алтанцэцэг
-Хөрөнгө оруулагч Lady Entrepreneur Мэйжик Тек Монголиа ХХК Гүйцэтгэх захирал, Раднаагийн Хонгорзул
-“Экспортлогч” Lady Entrepreneur Xанбогд Кашимер XXК Ерөнхий захирал, Чойдонгийн Ганцэцэг
-“Импортлогч” Lady Entrepreneur Нано Интернэйшнл ХХК Ерөнхий захирал, Болдын Бүжинлхам
-“Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” Lady Entrepreneur БОСА Кондитер ХХК Монконди үйлдвэрийн үүсгэн байгуулагч БОСА Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал,Батбаярын Нандинчимэг
-“Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч” Lady Entrepreneur Монос Хүнс ХК Гүйцэтгэх захирал, Агваандоржийн Отгондарь
-“Гарааны бизнес эрхлэгч” Lady Entrepreneur Говидара ХХК Үүсгэн байгуулагч, Батсуурийн Цэнгэлмаа
-“Жижиг дунд бизнес эрхлэгч” Lady Entrepreneur Алко Продлайн ХХК Ерөнхий захирал, Батсайханы Дөлгөөн
-“Байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” Lady Entrepreneur Монкрем ХХК Ерөнхий захирал,Эрдэнэбатын Уранчимэг
-“Шилдэг хамтын ажиллагаа хөгжүүлэгч” Lady Entrepreneur “Монголын экспортын кластерын сүлжээ” ТББ Гүйцэтгэх захирал,Наранхүүгийн Сарангуа
-МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал Юү Эс Кэй Тауэр ХХК Ерөнхий захирал,Нямжав Ууганцэцэг
-Lady Entrepreneur-2025 Гран-При Алтан цомын эзэн ХААН БАНК Гүйцэтгэх захирал, Рэнцэнбатын Мөнхтуяа тус тус шалгарлаа.